Эх үүсвэр тодорхойгүй халдварууд БАЯР ёслол тэмдэглэсэнтэй холбоотой

С.Гандэлгэр
2021/03/04

Нийслэлд эх уурхай нь тодорхой бус халдвар бүртгэгдсээр байна. Өчигдөр бүртгэгдсэн Сovid-19-ийн 44 тохиолдлоос хоёр тохиолдлын эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл тэдгээр эх үүсвэр нь тодорхойгүй халвдваруудын тодорхой хувь нь баяр ёслол тэмдэглэсэнтэй холбоотой болохыг хэллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

Бид шинээр батлагдсан тохиолдлын хавьтал судалгааны үйл ажиллагааг 24 цагт багтаахыг хичээдэг. Гэвч зарим тохиолдолд тухайн хавьтлуудын мэдээлэл дутуу, утсаа авахгүй, хаяг байршил нь тодорхойгүй зэрэг хүндрэл гарч, цаг алдаж байна. Сүүлийн үед хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй бүртгэгдсэн халдварын тохиолдлууд золголт хийсэн, найз нөхдөөрөө уулзсан, баяр тэмдэглэсэн зэрэг шалтгаантай холбоотой. Тиймээс бид тайвшрах болоогүй байна. Дахин сануулахад, тайвшрах эрт байгаа тул аль болох олноороо нэг дор цугларч, бөөгнөрөхгүй байхыг анхааруулъя. Энэ нь халдварт өртөх эрсдэлээс хамгаална.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна