​Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарт холбогдох хэрэг хаагдаж, барилдах эрхтэй боллоо

С.Гандэлгэр
2021/03/04

Жил жилийн үндэсний их баяр наадмын дараа ёс юм шиг бөхчүүдээс допинг илэрч, хэсэгтээ нийгэмд шүүмжлэл дагуулдаг.

Өнгөрсөн жилийн хувьд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нараас допинг илэрсэн. Тодруулбал, Н.Батсууриас нэг, Б.Бат-Оршихоос гурав, Р.Пүрэвдагваас гурван допингийн төрлийн бодис илэрсэн. Эдгээр гурван бөх гурвуулаа "В " сорьц өгөхгүй, шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл допингийн шинжилгээнд бүдэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарын хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон гэнэ. Ингэснээр тэд энэ жилийн баяр наадамд барилдахаар болсон байна.

Хэвлэлүүдэд "Бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирэхгүй удсан тул ийм шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүй учир бөхчүүдийн шинжилгээ мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.58
    2021/03/05

    Далан давхарт допинг зарж байгаа

    Хариулах
  • 202.126.90.61
    2021/03/04

    амар амар допингоо хэрэглээд бүгдээрээ барилд амар зүгээр

    Хариулах