24 цагийн дотор 77 хүнээс коронавирус илэрлээ

Ш.Туяа
2021/03/05

Сүүлийн 24 цагт 13200 хүнд шинжилгээ хийхэд 77-д коронавирус илэрлээ. 

Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 3153 болж, дотоодын халдвар 2634 боллоо. Нийт 2442 буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрчээ. Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо.

Тэдгээр 77 хүнээс 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгараарлажээ. 

Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна