ЭМЯ: Энэ жилдээ март, цэргийн баярыг хамт олон найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг зөвлөе

Х.Есү
2021/03/05

Нийслэл хотод коронавируст халдварын 20 гаруй голомт идэвхтэй байгаа тул аль болох гэртээ байж олон хүнтэй хавьтал болохгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө. 

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе.

Халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх юм" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна