Шинээр 36 тохиолдол бүртгэгдлээ


ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.03.09/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гаригт 36 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 3372 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 6465 хүнд шинжилгээ хийхэд 36 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3372 боллоо. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт,  гурав нь Төв аймагт бүртгэгдсэн. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байна. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-н 15 дугаар хороонд оршин суудаг” гэлээ.

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 2847 /2021.03.09/

  • Улаанбаатар-2512 
  •  Завхан-2
  • Архангай-3
  • Орхон-25
  • Төв аймаг-7  
  •  Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 тохиолдол бүртгэгдсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна