Б.Жавхлан: Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг 3 сарын 10-наас олгож эхэлнэ

2021/03/09

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2021.03.09/ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан "Иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон. Эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр макро зорилтот бодлогын хүрээнд багтаахын тулд судалгаа хийсэн. Бид арилжааны банкуудаар дамжуулж, хоёр их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар болоод байна. 

 Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж байгаа. Энэ бол зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай. Бид эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг   танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирээд байна.

 Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд буюу  бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.Ингэхдээ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай зээл олгоно.  Тиймээс энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл  олгоно. 

Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой. 

Төрөөс НӨАТ төлөгч байх ганц л шаардлага тавьж байгаа. Мөн ААН-үүдийг 15-20 хүртэл хувийн хүүтэй зээлүүдээ гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна