"Интермед" эмнэлэг COVID-19 эсрэг вакциныг хийж эхэлжээ


Манай улс вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Тиймээс  “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакцин, “Монос" ХХК "Астразенека" вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгчээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн  дарга Ц.Эрдэмбилэг “Засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулна. Хувийн аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд оролцохдоо ямар нэгэн ашиг хонжоо харахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэн, дархлаажуулалтын ажилд оролцох саналыг нь бүрэн дэмжих бодлого барьж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакциныг оруулж ирсэн байна. Тус компани нь өөрөө вакцин хадгалах хөргүүртэй. Үүнээс гадна "Интермед" эмнэлэг  вакцинаа төлбөртэй хийгээд эхэлчихсэн. Тодорхой бүлгийн хүмүүс вакцинд хамрагдсан гэх мэдээлэл байна. Хувийн хэвшлийнхэнд дархлаажуулалтын хуулийн дагуу хатуу хяналт тавьж байгаа.Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. Өдөрт 15 мянган тун вакцин хийхэд дараагийн вакцин орж ирэхэд нөөц хангалттай бий. Гуравдугаар сарын сүүл гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулаад цаашдаа сар бүр нэг сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна