ЭМЯ: 109 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,481 тохиолдол бүртгэгдлээ

2021/03/10

Улсын хэмжээнд өчигдөр 11,170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 104 хүн нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болжээ. Одоогоор таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,481 боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна