Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

С.Гандэлгэр
2021/03/10

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд Covid-19 халдварын найман тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий дөрвөн иргэн болон “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт 15 тохиодол батлагдсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Төв аймгийн Номт багт өнөөдрөөс /2021.03.10/ мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага хангасан таван эмийн сан, гурван хүнсний дэлгүүр 10.00-17.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Бусад баг бүрт нэг хүнсний дэлгүүр нээж, бусад үйлчилгээний төвүүдийг үе шаттайгаар нээх гэнэ.

Үйлчилгээний төвүүдээр зөвхөн шинжилгээ өгсөн өрхийн гишүүд үйлчлүүлэхээр зохицуулжээ. Өчигдөр Зуунмод сумын 1690 өрх "Нэг өрх нэг шинжилгээ"-нд хамрагдахаас 14:00 цагийн байдлаар 1450 иргэн шинжилгээ өгчээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Н.ТӨМӨРБААТАР:

"Нийтдээ 4800 хүнээс шинжилгээ авч 70 хувийнх нь шинжилгээний хариу гарсан. Цаашид хэдэн тохиолдол батлагдахыг хэлж мэдэхгүй. Өнөөдрийн батлагдсан найман тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтооно. Хотоос хүнсний түгээлт хийх автомашиныг нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ. Хамгийн гол нь “Нэг өрх-нэг шинжилгээ” үйл ажиллагааны дүн хараахан гараагүй учраас иргэд аль болох гэртээ байхыг зөвлөе” гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна