Хар тамхины хэрэгт холбогдсон дэд сайд асан Б-ийн охинд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

2021/03/10

Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн охинд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон.

Нийслэлийн прокурорын газраа Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарыг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд прокурор Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалт бусаар ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэргийг хэлэлцээд У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Лай Фужун нарт тус тус т 2.5 жилийн хорих ял оноосон бол Б.Буянжаргал, Нарангаова нарыг гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

Сануулахад, Эрүүгийн цагдаагийн албаны xар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан. Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн Буянжаргал охин байсан юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.237
    2021/03/11

    Хятадын эзэрхэг үмхий амтангууд удаа дараа монголд санаархсан одоо ч санаархаж байгаа.Улс үндэстнийг мөхөөх гол ажил бол энэ дээдэс гэж нэрлэсэн хулгайч луйварчин бөгсний худалдагч нарт нь мөнгө өгөөд доодост нь хар тамхи шаалгаад эхэлхээр энэ улс удахгүй мөхөж газрын зураг түүхийн хуудаснаас арчигдан одно.Монголын цагаан захтнууд хулгай хийж хүүхэн хүчиндэх тусгай эрхтэй болоод удаж байна.Хар тамхиа сайн татаж бөгсөө сайн худалдаарай эр эмгүй архиа сайн ууж өөрсдийгөө улс төрчид гээд бодчихоод түүндээ итгэчихээд яваад байгаа хулгайч луйварчингууд шат шатны бөгсний худалдагч нараа мөнгөнд сайн донтоорой энэ нь манай хужаа улсад маш ашигтай

    Хариулах
  • 103.57.93.27
    2021/03/10

    Эрүүл Мэндийн Дэд сайд байсан Бямба сүрэн авгайгийн охин уу?

    Хариулах
    • 73.246.164.98
      2021/03/11

      Бямбасүрэн гуай охингүй тэгсэн ч тэдний хүүхэд хүмүүжилтэй хүүхэд байдаг чи эх хүнээс төрөөгүй юм шиг авгай нтрээр дууддаг хэн бэ

  • 103.57.93.27
    2021/03/10

    Хар тамхины хор холбогдлыг ямар хортой байдгийг хүүхэд өсвөр насныханд ойлгуулах ажил хийгдмээр байна. Энэнд живэхнээ айх юм .

    Хариулах
  • 202.179.24.41
    2021/03/10

    АТҮТөвийн дарга байсан, сүүлд ЭМЯ-ны дэд болсо Болдбаатар мөн үү?

    Хариулах