Өнгөрсөн онд сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ

2021/03/11

Өнгөрсөн оны аравдугаар сард сураггүй алга болж, эрэн хайж байсан эмэгтэйн цогцсыг олсон байна.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сард сураггүй болсон 53 настай эмэгтэйн цогцсын хөл хэсгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин У-гийн нохой өнгөрсөн даваа гарагт зууж ирснийг цагдаагийн газарт мэдэгдсэнээр олж илрүүлжээ.

Талийгаач хэдэн жилийн өмнө бас хоёр сар гаруй хугацаанд сураггүй алга болж, айлд амьдарч байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна