Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны айлууд усанд автжээ

С.Гандэлгэр
2021/03/12

Cонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийн есөн цэгт халиа, дошин хайлж, айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автжээ. Тиймээс дүүргийн засаг дарга Н.Алтаншагай өчигдөр (2021.03.11) нөхцөл байдал хүндэрсэн 26 дугаар хороонд очиж ажиллав.

Дүүргийн хэмжээнд жил бүр үүсдэг энэхүү асуудлыг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэхээр Засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагайд нөхцөл байдал хүндэрсэн хороодын иргэд тулгамдаж буй асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг уламжилж, санал хүсэлтээ хэлж байв. Тиймээс дүүргийн Засаг дарга хашаа нь усанд автаж, гэр рүүгээ орох боломжгүй болсон иргэдийн гэрийг яаралтай буулгаж, эд материалыг нь уснаас чөлөөлж тэдгээр асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг ажлын хэсгийнхэнд үүрэг өглөө. Тус ажлын хэсэг иргэдийн гомдол, саналыг шуурхай хүлээн авч, гэр хашаа нь усанд автсан айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байлаа.

Халиа дошин буюу булгийн эхээс ус гарах нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Тиймээс ажлын хэсэг усанд автсан айлуудын хашаа, гудамжны усыг соруулан, экскаватороор гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж айлуудын хашаа руу оруулахгүйгээр  урсгах арга хэмжээг авч байв.

Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 25, 26, 40, 42, 9 дугаар хороог дагасан сав газар, гуу жалгын дагуу өвөл хуримтлагдсан мөс хайлж, урссан байдалтай байна. Халиа, дошин үүссэн хороодын нөхцөл байдлыг хянаж байсан ажлын хэсгийн гаргасан судалгаагаар сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 156 өрх том хэмжээгээр дамнасан булгийн ус болон үер, шар усанд автахуйц бүсэд буужээ.

Эдгээр айл өрхүүдийг тухайн бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, газар зохион байгуулалтын дахин төлөвлөгөөг зохион байгуулах ажил үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн айл өрхүүдэд байгалийн хүчин зүйлээс болж үүсэх эрсдэлийг тооцоолох, аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулгыг албаныхан иргэдэд тогтмол өгч ажиллаж байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Энэхүү үүргийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 47 албан хаагч, 10 автомашинтайгаар усанд автсан айл өрхийн гэрийг буулгаж, нүүлгэх ажлыг зохион байгууллаа.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

1

ТэнэглэлТЭНЭГЛЭЛ
0

ЗөвЗӨВ
0

ХахаХАХА
0

ХөөрхөнХӨӨРХӨН
0

ГайхмаарГАЙХМААР
0

ХарамсалтайХАРАМСАЛТАЙ
0

БурууБУРУУ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сурагчдын дунд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлаж байна

СУРАГЧДЫН ДУНД НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2021-03-11

"Тавантолгой түлш" компанийн 1500 ажилтан вакцинд хамрагдлаа

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИЙН 1500 АЖИЛТАН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-03-09

СХД-ийн 43 хорооны Засаг дарга нартай хэсэгчилсэн байдлаар уулзав

СХД-ИЙН 43 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР УУЛЗАВ

2021-03-03

Эмээлт, Баруун турууны товчоодоор 2381 хүн нэвтэрчээ

ЭМЭЭЛТ, БАРУУН ТУРУУНЫ ТОВЧООДООР 2381 ХҮН НЭВТЭРЧЭЭ

2021-03-03

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд цахимаар хуралдав

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУД ЦАХИМААР ХУРАЛДАВ

2021-02-24

Баянхошуу бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

БАЯНХОШУУ БҮСИЙН ИРГЭД ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

2021-02-16

2 СЭТГЭГДЭЛ

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 1 минутын өмнө 192.82.65.120

Өөрсдөө ус урсдаг газар буучихаад л бөөн асуудал болох юм даа.

0 0

Хариулах

Тунгаа 3 минутын өмнө 202.126.88.231

Бодит байдал ийм л байна

0 0

Хариулах

ШИНЭ МЭДЭЭ

Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны айлууд усанд автжээ

7 минутын өмнө

Нийслэлд Covid-19 тархах эрсдэл өндөртэй хороод

13 минутын өмнө

Дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өсөх төлөвтэй байна

17 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

40 минутын өмнө

Европын орнууд АстраЗенека вакцинаас татгалзаж эхлэв

1 цагийн өмнө

Дэлхийн хөлбөмбөгийн ирэх 10 жилийг түүчээлэх хоёр эрдэнэ

1 цагийн өмнө

Вакцинд хамрагдсан ч хотоос гарах боломжгүй

1 цагийн өмнө

"Вакцин хийлгэснээс хойш 2 сарын дараа цусаа өгөх боломжтой"

1 цагийн өмнө

Төрийн албаны шалгалт өгөх иргэдээс PCR шаардахгүй 

1 цагийн өмнө

Азиудын эсрэг хэрээс хэтэрсэн ялгаварлан гадуурхалт

1 цагийн өмнө

Р.Гэрэл: Жаргалын дүрд нүдээрээ л тэнцсэн байх гэж боддог

1 цагийн өмнө

"Хүнсний хомсдолд орсон гэх айлын хүү төрийн алба хаагч байсан"

2 цагийн өмнө

Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

2 цагийн өмнө

М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

2021-03-11

972,546 ширхэг хувьцаа арилжжээ

2021-03-11

Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа

2021-03-11

Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

2021-03-11

Засаг дарга нар энгэрийн тэмдэг, үнэмлэх батламжаа хүлээж авлаа

2021-03-11

1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна

2021-03-11

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

2021-03-11

С.Ганбаатар чансаагаараа Х.Баттулгын өмнө бичигджээ

2021-03-11

ОХУ “Twitter”-ийг хаах гэж байгаад Засгийн газрынхаа сайтыг хаажээ

2021-03-11

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн захирлаар Н.Баярчимэгийг томилжээ

2021-03-11

“Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдахтай холбоотой түгээмэл асуулт, хариулт

2021-03-11

Микрофоны нэг удаагийн бүрхэвчийг сольж, халдваргүйжүүлээгүй зөрчил илрэв

2021-03-11

Зуунмод суманд Covid-19-ийн нэг тохиолдол нэмж батлагджээ

2021-03-11

Эхний хоёр сард 954.8 мянган баррель боловсруулаагүй нефть экспортлов

2021-03-11

Иргэдээ буудахаас татгалзсан мьянмар цагдаа нар Энэтхэг рүү дүрвэжээ  

2021-03-11

Сахарын цөлөөс дэлхийгээс хөгшин гаригийн хэлтэрхий олджээ

2021-03-11

Э.Бат-Үүл: Зарим нөхөд АН-ын дотоод ардчиллыг үгүй хийх гэж байна

2021-03-11

Иргэд SMART UB аппликейшн татаж, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй

2021-03-11

Хотын дарга аймаг, нийслэлийн Засаг дарга нарын уулзалтад оролцож байна

2021-03-11

ХААН Банк бүх төрлийн зээлийн хүүгээ буурууллаа

2021-03-11

У.Хүрэлсүх довтолж, Х.Баттулга баларч сууна

2021-03-11

Хятадад Трамп Буддагийн хөшөө өндөр үнэ хүрч байна

2021-03-11

Мексик улс каннабисыг хуульчилна

2021-03-11

Сурагчдын дунд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлаж байна

2021-03-11

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

2021-03-11

Баянүрх дүүргийн "Моннис"-ын хоёр байранд хөл хорио тогтоов

2021-03-11

НМХГ шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2021-03-11

News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Сүхбаатарын талбай 8/1, “Хөвсгөл Лейк Сити” тауэр, 14 давхар


info@news.mn, info@news-agency.mn


7575-0303

УЛС ТӨР

ЭДИЙН ЗАСАГ

НИЙГЭМ

ДЭЛХИЙ

СПОРТ

ЭНТЭРТАЙНМЕНТ

ШАР МЭДЭЭ

ВИДЕО

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

News.MN - Мэдээллийн эх сурвалж
News.MN - Мэдээллийн эх сурвалж



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна