Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:31 цагт хүлээн авсан байна.
Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Ч-ийн байранд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.
Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан бөгөөд уг гал түймэрт тус байрыг түрээслэгч иргэн Б /63 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТөвд, иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.
Иргэд та бүхэн галын аюулаас урдчилан сэргийлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна