СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурна

2021/03/12

Салхи 13-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 14-ний өдөр ихэнх нутгаар, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

13-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна