Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.03.12) Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллалаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн Шадар сайдад дараах мэдээллийг танилцууллаа.
Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байгаа. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе одоо тохиож байна. Завхан, Төв аймгийг хоёрдугаар үе шатанд байна гэж үзэж байгаа.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 81 кластер (голомт) байна. Үүнээс 19 нь хянагдаж дууссан. Хяналтад орсон 21 кластер бий. Яг одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байгаа. Энэ халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй.
Хамгийн анхаарал татаж байгаа кластераар Драмын театртай холбоотой кластерыг нэрлэнэ. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамарсан буюу өнөөдрийн байдлаар 450 орчим ойрын хавьтал бүртгэгдээд байна. Тодруулбал, Драмын театрын тус кластераас өнөөдрийн байдлаар 113 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.
Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна.
Дараагийн 14 хоногт өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Нэг халдвартай хүний бусдыг халдварлуулах магадлал нэмэгдэж байна гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.224
Амарсайхан бүгдийг нь нээж олон нийтийн дунд халдвар тарааж хаячихаад одоо юуг нь сонирходог байнаа. юу ч эдэхгүй байж их мэддэг дүр эсгэсэн тэнэг гар. Содбаатар байсан бол мэдэхгүйгээ мэдээд эмч нарын зөвлөгөөг дагаж ийм байдалд хүрэхгүй байлаа
Хариулах192.82.66.172
Тэмүүлэнг Мөнхсайхан томилох санал оруулаад батлагдаж дээ, найз нь гээд байсан юу ч мэдэхгүй жаал
Хариулах