СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч, 750 га талбай шатжээ

С.Гандэлгэр
2021/03/12

Цаг уур, орчны шинжилгээний газраас гурав болон дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх тухай мэдээлсэн.

Иймд иргэдийг ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

Өчигдөр/2021.03.11/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хужирын нуруу” гэдэг газар хээрийн түймэр гарч, 750 га талбай шатжээ. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 16:03 цагт түймрийг цурамд оруулж, 17:08 цагт бүрэн унтраасан байна.

Иргэд та бүхэн галын аюулаас урдчилан сэргийлнэ үү. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.179
    2021/05/26

    Түймрээс сэргийлэх мэдлэгээр шалгалт авч ойд зугаалдаг болговол

    Хариулах
  • 192.82.91.179
    2021/05/26

    зөвшөөрөл авч ойд зугаалдаг болчихвол. Түймрээс сэргийлж чадна

    Хариулах
  • 202.9.46.222
    2021/03/14

    eko tsagdaa yasan be. hamgaalaach ee

    Хариулах