Л.Энх-Амгалан: Томоохон хорооллуудын нэг давхрыг цэцэрлэг сургууль болгоно

2021/03/12

Улаан бал нэвтрүүлгийн шинэ дугаарт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Л.Энх-Амгалан: Төр төсвийн урсгал зардлаар боловсролын ялгааг бий болгож байна

-Сайдын ажил аваад ажил ихтэй байна уу?

-Тийм ээ. Сайдын ажлаа аваад 1 сар долоо хонож байна. Би 2016-2018 оны хооронд БШУ-ны байнгын хороон даргаар ажиллаж байсан. Мөн 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдоход энэ байнгын хороонд гишүүнээр ажилласан. Тэгэхээр миний хувьд цоо шинэ салбар биш юм.

-Сайдаар очихдоо ямар зорилго тавьсан бэ. Таныг өөрийн саналаар очсон гэсэн?

-Үүнийг яривал жаахан түүх болох байх. Энэ парламентад гурав болон түүнээс дээш удаа сонгогдсон 13 гишүүн байгаа.  Гэхдээ над шиг ганц ч удаа Засгийн газрын гишүүн болж үзээгүй гишүүн байхгүй байсан. Тэгээд сая Ерөнхий сайд болон намын удирдлагуудаас санал ирж БШУ-ны сайдад томилсон. Засгийн газрын гишүүний дөрөв нь давхар дээлтэй байх зохицуулалттай. БШУ-ны сайдыг давхар дээлтэй байхыг дэмжсэн нь энэ салбарт реформ хийх итгэл хүлээлгэсэн гэж бодож байгаа. Ерөнхий сайд миний ажлын хамт хүлээлцэж авсан шүү дээ. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд маань боловсрол, инновацийн салбарт шинэчлэл хийх зорилготой байгаа гэдгийг илтгэж байгаа юм.

-Ерөөсөө огт сайд болж байгаагүйдээ биш, таны болон төр засгийн зорилго огтлолцсон учраас таныг сайдаар томилж байгаа байх л даа?

-Намын УЗ-ийн шийдвэрээр намайг чинь хоёр ч удаа хойш нь суулгаж байсан юм. Харин энэ засгийн газар дэмжиж ажиллана гэсэн учраас ямар ч байсан боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх ажлыг хийнэ.

Байнгын хороон дарга, сайд болсон ч тэр энэ салбарын санхүүжилтийг ойлгоё гэж зорьж байгаа. Боловсролын салбарын жилийн төсөв 1.7 их наяд төгрөг. Тэгсэн мөртлөө бидний үр хүүхэд хүссэн боловсролоо эзэмшиж чадахгүй байгаа.

Монгол улсыг нэг айлаар авч үзвэл жилийн орлого нь 11.7 их наяд төгрөг, зарлага нь 13.4 их наяд төгрөг байгаа юм. Үндсэндээ хоёр их наяд төгрөгийн алдангитай төсөв. Энэ олж байгаа таван төгрөгийнхөө нэгийг боловсролын салбарт зарцуулаад байдаг. Тэгтэл энэ төсөв мөнгө маань энэ салбартаа хүрч чадаж байна уу гэдэг нэг том асуултын тэмдэг байсан юм. Тиймээс үүнийг ойлгоё гэж бодоод Сангийн сайд Б.Жавхлан гишүүнтэй хамтран ажлын хэсэг байгуулан реформ хийхээр ажиллаж байна. Төсөв судалж байхад нийгмийн хамгааллын салбарт 2.2 их наяд, боловсролын салбарт 1.7 их наяд төгрөг, эрүүл мэндийн салбарт 600-700 тэрбум төгрөг зарцуулдаг байгаа юм. Үүнээс юу бодсон бэ гэхээр боловсролын салбар чанартай сайн боловсрол олгосон бол нийгмийн хамгааллын салбар, эрүүл мэндийн салбарт ийм их төсөв зарцуулах шаардлагагүй байсан юм.

-Боловсролын яамны санхүүгийн төсвийн реформ эхлүүлсэн гэж хэллээ. Санхүүгийн алдаа юундаа байсан байна?

-1.7 их наяадын төсвөөс 1.1 их наяадыг манай яамнаас хамааралгүйгээр Сангийн яамнаас орон нутаг луу хувьсах зардал гээд шилжүүлдэг байгаа юм. Үүнд багш нарын цалин, дулаан, цахилгааны мөнгө ордог. Гүйцэтгэлийн тайлан харах ямар ч боломжгүй. Цаана нь үлдэж байгаа 600 тэрбум төгрөгийн 400 орчим тэрбум нь хөрөнгө оруулалт буюу шинээр сургууль цэцэрлэг барихад зарцуулдаг байна. Үлдсэн 200 тэрбум төгрөгийг сургалтын хөтөлбөр, яамны урсгал зардалд зарцуулагддаг байгаа юм. 1.7 их наяд төсөвлөгддөг хирнээ бид нар захиран зарцуулж чадахгүй байна.

Төр нь өөрөө боловсролын ялгааг өдөөдөг болчихсон юм байна. Энэ нь урсах зардлын задаргаанаас харагддаг. Тухайлбал Кембрижийн сургалттай, өндөр төлбөртэй төрийн 6-7 сургууль байдаг. Тэгвэл үүнд сурдаг сурагчдад төрөөс гурван сая төгрөг урсах зардал гээд өгчихдөг. Харин Лаборатори сургуулиудын сурагчдад та бүхэн арай бага төлбөр авах ёстой гээд 1.5-1.8 сая төгрөг өгчхөж байгаа юм. Мөн хөдөө орон нутаг, захын дүүргийн сургуулийн сурагчдад 800 мянган төгрөгийн урсах зардал төсөвлөсөн байна.

Л.Энх-Амгалан: Төр төсвийн урсгал зардлаар боловсролын ялгааг бий болгож байна

Ингээд төр өөрөө боловсролын ялгаа гэдэг зүйлийг төсвийн урсгал зардлаас гаргачихдаг буруу тогтолцоотой байна. Төрийн өмчийн дунд сургуулиудад олгох төсвийг үндсэндээ гурав хуваачхаж байгаа юм. Үүнээс үүдэж боловсролын ялгаа гэдэг зүйл гарч байна. Захын сургуулийн сурагчдын орчин, багш нарын цалин ачаалал, сурагчдын боловсрол хотын төвийнхнөөс ялгаатай болсон байна. Үүнээс болж баян хоосны ялгаа гарч байна. Тиймээс боловсролын салбарын санхүүжилт буруу зарцуулагдаад байгааг ойлгоод л сууж байна.

-Хөтөлбөрийн шинэчлэлтүүд зах руугаа очихгүй, төсвийн зарцуулалт тэгш бус байна гэлээ. Санхүүжилтээ тэгвэл яаж олгох ёстой юм. Шийдэл гарц нь юу байна?

-Хувьсах зардлаа 16 нэр төрөлд хувааж олгож байгаа. Гэтэл түүнд сургууль, багш, сургалтын хөтөлбөр, хүүхэдтэй холбоогүй зардал багтчихсан байгаа юм. Тухайлбал тухайн аймаг сум, дүүрэгтэй нь холбоотой хогны зардал, ЗДТГ-тай нь холбоотой төсөв манай салбараас гарч хувьсах зардал үүсгэж байсан байгаа юм. Уг нь аймаг сум боловсролоо дэмжиж төсөв нэмэх ёстой байтал танаж байсанд учир байгаа юм. Тиймээс хувьсах зардлынхаа ангиллыг зөв болгох ёстой юм байна гэж ойлгож байгаа.

-Төрийн дунд сургуулиуд өөрсдөө хувьсгал зардлаа олж болохгүй юу. Зовлонгоо өөрсдөө даагаад, чадах захирлын сонгон шалгаруулаад явчихвал жинхэнэ реформ үүнээс эхлэх юм биш үү?

-Нэгдүгээрт санхүүжилт оновчтой зөв байх ёстой. Манай салбарын ажилчдын статистик тоо баримт Сангийн яамнаас 10 мянгаар зөрдөг. Тиймээс төр яамнуудынхаа статистикийн нэг болгож зардал хаана яваад байгааг харах ёстой юм билээ. Хоёрдугаарт хүүхдэд өгч байгаа сургалтын хөтөлбөр хэр өгөөжтэй байгааг хэмжих хэрэгтэй байгаа юм. Мөн багш нараа бэлтгэх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Багш нарын цалин хангамж ийм дорой улс орон манайхаас өөр байхгүй. Манай багш нар битгий гомдоорой. Өнөөдөр ажиллаж байгаа 47 мянган багш нарын буруу биш л дээ. Хамгийн бага үнэлгээтэй болсон багшийн ажилд ямар хүн ажиллах уу тийм биз дээ, ийм л болчихсон байна. Багшийн их сургуульд орж байгаа хүүхдүүдийн элсэлтийн оноо бага.

Бид нар бол 1.7 их наяд төгрөгөөсөө боловсролтой холбоотойг нь л түүж авъя. Магадгүй нэг их наяд болно биз. 700 тэрбум төгрөг нь орон нутаг, нөгөө хувьсах зардал руугаа явна биз. Бид үлдсэн яг сурагч, багш нартаа зарцуулах хувьсах зардлаа авч үлдье гэж байгаа юм. Үндсэндээ 30 хувийг нь багшдаа, 30 хувийг хүүхдэд, 30 хувийг сургуульдаа ч гэдэг юм уу, зөв зарцуулах ёстой байна.

Сайн менежменттэй сургуулиуд байгаа. Төрийн өмч ч гэсэн зөв удирдлагын багтай багууд байгаа юм. Тиймээс бид багц хуулиудад энэ зүйлийг тусгаж байгаа. Тодруулбал баг хамт олноороо санхүүжилтээ зарцуулдаг байх чиглэлд анхаарна. Төсвийн мөнгийг аваад юунд зарцуулахаа тодорхой хэлээд гүйцэтгэлээ хангаад явахыг хуулинд тусгахаар зорьж байна. Ингэвэл өөрсдөө цалингаа нэмэх боломж ч бүрдэнэ. Тухайлбал 15 галчыг 5 болгон бууруулж танах ч юм уу тийм зохицуулалт хийх эрхийг сургуулиудад олгоно.

-Хоёр жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа орон гаран байлаа шүү дээ. Энэ хугацаанд урсгал зардал гардгаараа гарсан уу?

-Хүүхдийн мөнгө гээд татагдчихсан. Манай салбараас үндсэндээ 170 тэрбум төгрөг татагдсан. Долдугаар сарын нэгэн хүртэл боловсролын салбараас 11 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөнд өгнө. Өнгөрсөн 10-р сард төсөв тодотгоход 50 тэрбум төгрөгийг татуулсан. Оны төгсгөл дээр 120 тэрбум суутгасан. Тэгэхээр үндсэндээ 170 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбараас татсан гэсэн үг.

Л.Энх-Амгалан: Хувийн сургуулийн урсгал зардлыг танаснаар 1.2 тэрбум төгрөг хэмнэсэн

-Санхүүжилттэй холбоотойгоор сүүлийн асуулт байна. Яагаад хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэсэн юм бэ. Таны хувийн үзэл бодол байв уу. Мөн төлбөрийг 10 саяас дээш гэж заасан нь ямар учиртай вэ?

-Одоо чинь ковидын хууль хэрэгжиж байгаа шүү дээ. Салбарын сайдын тушаалаас гадна зарим зүйлүүд ковидын хуулиар зохицуулагдаж байгаа. Өндөр үнэтэй сургуулиудад 12.4 тэрбум төгрөг зарцуулж чадахгүй ээ л гэж байгаа юм. Хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхэд байгаа. Цахилгаан, утас, компьютергүй хүүхэд олон байгаагаас теле хичээлд хамрагдаж чадалгүй хоцрогдол үүссэн. Энэ асуудал надад чухал болохоос биш 10-15 сая төгрөгийн төлбөр авч цахимаар хичээллэчхээд дахиад дээрээс нь хувьсах зардал авах гээд байгааг дэмжихгүй. Харин хувийн сургуулиуд ойлгож хүлээж авч байгаа. Хувийн 10 сургуулийн хувьсгал зардлаас 1.2 тэрбум төгрөгийг хэмнэж байна.

-Хувийн сургуулиуд байж л, өрсөлдөх чадвар үүсэж байгаа шүү дээ. Гэтэл улс төрчид санхүү мөнгө л яриад байх юм. Энд чанарын асуудал яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр чанарыг дээшлүүлэх нь та нарын асуудал болохоос биш, орлогийг нь багасгана гээд яриад байх юм. Яаж төрийн өмчийн сургуулиудыг хувийн сургууль шиг чанартай болгох вэ?

-Гадагшаа гарах мөнгийг дотооддоо авч үлдэж байгаа юу гэвэл үлдэж байгаа. Сүүлд хийсэн судалгаагаар жилд дунджаар 400 сая долларыг гадаад руу явж сурахад зарцуулсан байгаа юм. Хувийн сургуулиуд боловсролын үйлчилгээ хийж байгаа шүү дээ. Үүнийг бизнес гэж харах ёсгүй.

Хувийн сургуулиуд төрд татвар төлдөггүй. Төрийн бус байгууллагын статусаар явдаг.Тиймээс тэд ашиг гэхээсээ илүү хүүхдийн боловсролыг дээшлүүлэх ёстой гэдэгт шаардлага тавьж байгаа.

Л.Энх-Амгалан: Сум бүр 12 жилийн сургуультай байх шаардлагагүй

330 сумын сургууль бүгдээрээ 12 жилийн сургуультай байх уу байхгүй юу. Хичээлийн 15 хоног нааш цааш нь хөдөлгөхөд санхүүгийн хэмнэлт үүсэх үү гэх мэт олон асуудлыг судалж хийж байж төрийн сургуулийг хувийн сургууль шиг болгох асуудал яригдана.  

-Хувийн сургуулийн төлбөрийн асуудалд төр оролцохгүй юу?

-Оролцоно. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг удахгүй үр дүнгээ танилцуулна. Үүнийг хүчээр хийсэн юм байхгүй. Ер нь их дууд сургууль, хувийн сургуулиуд нэг зальтай аргатай юм билээ. Яг хүүхэд хичээл сонгохтой нь зэрэгцээд төлбөрийн шууд авчихдаг юм билээ. Энэ зохицуулалтыг өөрчлөх шаардлага тавьсан. Уян хатан байхад анхаарал шаардлагатай.

-Багшийн чанарын асуудал дээр шүүмжлэлтэй ханддаг уу?

-Багш нарын цалинг 2-3 сая болгоход тэр ажлын байран дээр очих хүсэлтэй хүмүүсийн урам зориг нэмэгдэнэ. Тэгээд багш бэлтгэх байгууллагуудыг нэгтгэж чанаржуулна. Одоо байгаа багш нар чадахынхаа хэрээр л ажиллаж байгаа.

Л.Энх-Амгалан: Томоохон хорооллуудын нэг давхрыг цэцэрлэг сургууль болгоно

-Төвийн хэдэн дүүргээр ачаалал өндөр, анги дүүргэлт их байдаг. Нэг талдаа эцэг эхчүүдийн хүүхдээ гайгүй сургуульд сургах эрэлт, нөгөө талд сургуулиа өргөсгөе гэхээр газрын асуудал байдаг. Үүнд ямар шийдэл байна. Энэ асуудлаас болж эцэг эхчүүд авилга өгөх тохиолдол ч байдаг?

-Баригдаж байгаа томоохон хорооллуудын нэг давхаргуудыг төр авч цэцэрлэг бага сургуулиуд барина. 50-150 хүүхдийн ч хамаагүй цэцэрлэг сургууль барьж байж бөөгнөрөл үүсэхгүй юм билээ. Гэр хороололд заавал 12 жилийн сургуулийг барих хэрэггүй. Байгаа сургуулийнх нь хажууд бага сургуулийг хоёр айлын газар аваад барьчхаж болж байгаа юм. 70-80 саяар аваад 500 орчим саяар барчихна шүү дээ. Цэцэрлэгийг ч ингэж шийдэж болно.




Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.4
    2021/03/16

    Газар зарж барилга бариулах зөвшөөрөл өгөхдөө л сургууль цэцэрлэгээ бариулж цуг хүлээж аваад байсан бол одоо улсын сур цэцэрлэг дутагдахгүй байх байсан. Одоо хичээл орохгүй, улсаар бүх зарлагаа даалгачихаад бас мөнгө авдаг хувийн сургуулиуд төлбөрөө хавар эрт бүтнээр нь авчихдаг.Энэ үед 50% бууруулж болдоггүй юм уу?Сайд энэ тал дээр шийдвэр гаргаач!!!

    Хариулах
  • 202.9.46.162
    2021/03/16

    Сайдыг дэмжиж байна. Гэхдээ хот дүүрэг дэхь боловсролын ажилтангууд чинь үнэнч шудрага биш намын ажилтнууд тэднийг жинхэнэ багш нараар солих нь зүйтэй.

    Хариулах
  • 202.21.103.18
    2021/03/16

    Монгол Иргэнээ Монголдоо зөв хүмүүжүүлэхэд энэ улс төрч гээд байгаа хөгшчүүл санаа тавиасай. Боловсролын систем чанар хэрэг алгаа

    Хариулах
  • 202.21.103.18
    2021/03/16

    БЗД-т манайх амьдардаг. 26-р хороонд бөгс эргэх зайгүй байрнууд гэтэл ямарч сургууль цэцэрлэг байхгүй. Энэ хавьд байр барьж байгаа улс төрчид бас энэ байдлыг хардаг л байлгүй. Тэдний хүүхдүүд Монголд сурдаггүй болохоор хамаагүй гэж үздэг байх. Харин энэ боловсролын сайд юм хийх гээд санал гаргаж байгаа нь талархууштай бусад нь таг л байдаг бсан

    Хариулах
  • 192.82.91.219
    2021/03/15

    Сургууль цэцэрлэг яагаад 2-3 давхар байдаг, гадна талдаа аваарын шат бдаг нь бүгд стандарт дагуу байх,

    Хариулах
  • 192.82.91.219
    2021/03/15

    Энхамгалан гэж нөхөр боловсролын талаар эхлээд юм унш,судал, дараа нь реформ өөрчлөлт шинэчлэлтийн талаар тооцоо судалгаатай ярь.Энэ ярилцлагаас үнэхээр боловсролын талаарх мэдлэг муу бна.мөнгө хасах бол амархан

    Хариулах
    • 66.181.161.20
      2021/03/16

      chi shvmjlexgvi baij boldoggvi balai amitan yumaa. Ooroo bol xiisen bvteesen yumgvi "coach potato" l baigaa.

  • 64.119.18.108
    2021/03/15

    Ih deed surguuli ud uneheer aimaar Muis bol hicheel songoltoo 24 tsagiin dotor tulburuu tuluh gui bol shuud hicheel songolt tsutslagddag unen muuhai hargis

    Хариулах
  • 64.119.22.55
    2021/03/15

    Барилгын компанид ихэнхи нь олгиархууд байгаа тэднийхээ бизнесийг дэмжээд зарагдахгүй байгаа 1 давхарыг улсаас их хэмжээгээр мөнгө гаргаж авч байгааг чинь дэмжихгүй тэрний оронд бие даасан цэцэрлэг сургуулийн байр бариулах хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/03/15

    Багшийн сургуульд элсч байгаа хүүхдийн элсэлтийн оноо бага гэж сайд хэллээ.Бага биш боломжийн...Манай БЯ-ы алдаа нь багшийн сургууль төгссөнд нь ажил олдохгүй,элсэлтийн ерөнхий шалгалтанд хамгийн бага оноо авч хувийн янз бүрийн сургууль төгсч ирээд багшилж байгаа сургуулиудад хяналт,эрх зүйн шаардлага байдаггүйтэй холбоотой. Жишээ нь:Би хөдөө сумандаа МУБИС-ийн Түүх нийгмийн багшийн анги төгссөн хүүхдээ Сэрүүлэг дээд сургуулийн аялал жуулчлалын менежерийн анги төгссөн мөртлөө түүхийн хичээлээр багшилж байгаа хүнийг сольж хийлгэх гэж сургуулийнхаа захиралд санал тавьтал зөвшөөрөөгүй.Удахгүй тэр аялалын менежерь багшлах эрхийн бичиг авчраад өгсөн байсан..Багшийн сургууль төгссөн багш хүн гэдэг чинь хүүхдэд яаж юм сургах вэ,тэдэнтэй яаж ярихав,гэх мэт заах арга барилуудаа бат нот эзэмшээд ирсэн хүн байдаг юм байналээ...Тэр хүмүүс нь ажилгүй багш биш хүмүүс нь багш гээд яваад байхад боловсрол яриад харэг байнуу.

    Хариулах
  • 202.126.90.139
    2021/03/15

    Тиймээ үнэхээр зөв байх ёстой юмыг газрыг нь ашигласан зөв ба

    Хариулах
  • 66.181.171.26
    2021/03/15

    mash zuv xurdan exlyyl amjilt

    Хариулах
  • 202.9.40.45
    2021/03/15

    huvin surguli tulburu bvren avah gej tim zaltai arga hergeldeg ni ug vnen bas 12-13sayin vntei surguuli hool say geed say sayar ni nem chihdeg tegeed jil bvr 1-3 ternes geesh sayaar ni nemchihdeg vvnig bolulache saida

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/03/15

    Zow sain shiidver b na !

    Хариулах
  • 192.82.75.107
    2021/03/15

    Surguuli , tsetserleg stendartiin daguu barigdsan bairand bj baij uil ajilagaa yvuulnaa.. eniig ch medehgui poproh um aa...

    Хариулах
  • 192.82.75.107
    2021/03/15

    Duraaraa yrih um aa.. barisan barilgaa mai geed uguh uu.. surguuliin standart gej bgaa niz dee.. bas huviin surguyliin tulburt nuluulnu geh shig ulgert ni itgelee yu

    Хариулах
  • 202.9.46.252
    2021/03/15

    Урьд нь Энх-Амгалан сайд шиг ингэж сэтгэлээсээ ажиллаж байсан сайд байгаагүй энэ том салбарыгбогино хугацаанд маш сайн судалж нөхцөл байдалд дүгнэлт өгөад сайжруулах арга асуудал яриад сууж байгаа сайд бна уу Эрүүл мэндийн сайд юу хийж байгаа бол эмнэлгүүд нь эмчилгээ шинжилгээний тоног төхөөрөмжгүй зүрхний стенд хийдэг ганц аппарат нь эвдэрсэн гэх юм улсын том эмнэлэгт амин чухал аппарат 2 байж болохгүй юу халдвартын эмнэлэг нь нийтийн 00 с халдвар тарсан гэнэ хэзээ гайгүй болох бол .харин боловсрол мундаг сайдтай болжээ

    Хариулах
  • 150.129.142.8
    2021/03/14

    Barigdaj baigaa hothonii hun amaas shaltgaalaad tsetsergleg, surguuli zaawal baih shaardlaga tawih heregtei. Zarimdaa zuu oroh zaigui baidag. Eniig l hotiin zahirgaa, barilga hot baigyylaltiin yam hoer anhaaraad yawchihad l boloh geed bna. Ternees dood dawhar uyn syrgyyli tsetserleg we... estoi zogimjgui, byryy shiidwer.

    Хариулах
  • 202.126.89.63
    2021/03/14

    Амьхандаа шинэ санаа гаргаж байгаа ухаантай юмуу.Тэгвэл үнэндээ наадах чинь буруу юмаа.Орон сууцны доод давхрыг сургууль цэцэрлэг болгож үзээгүй биш үзсэн шүү дээ.Ямар үр дүн гарсан юм.Хувийн бизнес болоод сүүлд нь хоосон байрууд л үлдсэн.Тэгэхийнхээ оронд шинээр баригдах хорооллуудыг заавал сургууль цэцэрлэгтэй бариулаа.Та нар энэ байтугай юмыг чаддаг ш дээ.Ялангуяа бүхэл бүтэн улс орноо хүртэл зарж идэж чаддаг улсуудад энэ бол юу ч биш шүү дээ.

    Хариулах
    • 66.181.161.20
      2021/03/16

      yu ch medexgvi baij duugui bai. Meddeg chaddag xvniig ajliig ni xiilge

  • 175.38.21.100
    2021/03/14

    biznes bolchihson, hugjliin tushaa bolson deed bolovsroliin sistemee yah ve Hotiin buugnurul, huduugiin ezguirel, zaluuchuudiin ajilguidel, arhi, muriitei togloom endees uuselteig said medeh bailgui

    Хариулах
  • 192.82.72.217
    2021/03/14

    САЙДАА ТАНЫ АЖЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА. МАНЙ 1-40 МЯНГАТАД " РАУНД ПИЦЦА" ХЭМЭЭХ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛДАГ. ӨДӨР БҮР МАШ ТОМ БАЛЛОНТОЙ ГАЗ ХИЙ АВЧИР ХЭЗЭЭ ДЭЛБЭРЭХ НЬ МЭДЭХГҮЙ АЙЖ БАЙНА. МӨН ШӨНӨЖИНГӨӨ СЭНС НЬ ХӨРГӨГЧӨӨ АЖИЛЛУУЛЖ БАЙНА ГЭЭД ЯГ ЦОНХНЫ ДОР ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД НЭГТӨРЛИЙН ТАМЛАЛТ БОЛЖ БАЙГАА . БАЙРУУДЫГ ЦЭЦЭРЛЭГ БОЛГОХОД ОРШИН СУУГЧИД ЯАХ ВЭ?

    Хариулах
  • 211.36.142.102
    2021/03/14

    Tsetserleg bj bolohch surguuli bj bolohgui ungu uzemj ,ner turuu bodsonch,neg gadaad ni mongol zugeer oron suutsnii door surguuli ni bdag gevel evgui l yum dagaad chanar chansaa ni yamar bh ni medeejshdee.ternii ornd eldev yanziin damjaanuud bj bolhiin

    Хариулах
  • 202.21.108.59
    2021/03/14

    ;ажил хийх гэсэн хүнийг мэрэхээс өөр ажилгүй заваан бохир ёс суртахуунтай үхэр монголчуудыг минь ковид олоод ялгаад түүчихдэг бол нийгэм цэвэршинэ дээ

    Хариулах
    • 64.119.21.56
      2021/03/15

      Unenshuu,Ene tsus oirtson nigemd heregguig Ko avdag bol.. zugeer hogin urgamal ih bljee.yah ve.

    • 202.126.89.63
      2021/03/14

      Чи түүнд нь өртөж түрүүлж үхвэл таарна

  • 66.181.186.76
    2021/03/13

    Битгий тэ1т. Хүүхдийн орчин стандарт гэж 1 юм уг нь бдаг юм. МАН хотын дарга нар чинь алга дарам газар үлдээхгүй зарж хувааж идснийг хаацайлж байгаа ухаантай юмуу. БЗД 26р хороо 1ч сургууль цэцэрлэггүй гэтэл энд 20оод том хотхон хороолол байдаг. Уг нь газар бол одоо ч байгаа Дарга нар хүсэхгүй хийхгүй л дээ Н овш

    Хариулах
    • 64.119.21.1
      2021/03/13

      hohi chine ta nariig hen av gej albadsan yum be? Oorsdiin duraar medseer baij ded butetsgui deer n hun amdirhiin etsesgui yumnuuddaa mkv 2,3 sayiig tolood avaad l bai.Hun avaad baival nogoo hed n bariad l bn kk. Tor zasag geheesee omnoh neg asuudal n ta nariin tarhind bn da!

  • 112.72.11.67
    2021/03/13

    ардчиллын үеийн сайдуудын амнаас гараагүй, чихэнд чимэгтэй, сонсоод баймаар сайхан ярилцлага байна. хэрэгжих болтугай. ШУТИС. Х. Сүхбаатар

    Хариулах