Юнител групп хүүхэд залууст чиглэсэн боловсролыг тэгш хүртээмжтэй болгох, зааг ялгааг багасгах чиглэлд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.
2023 оны хувьд боловсролын талаар хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь МУИС-ийн санаачилсан “Нээлттэй сурах бичиг” төслийг дэмжин хамтран ажиллаа. Энэхүү төсөл нь МУИС-ийн байгалийн ухааны салбарын суурь сурах бичгүүдийг цахим хэлбэрт хөрвүүлэн бүх нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох юм.
Эрдэмтэн профессоруудын мэдлэг, туршлага дээр үндэслэн бий болсон оюуны өвийг технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрт хөрвүүлснээр зөвхөн МУИС-д суралцаж буй оюутнуудаас гадна бусад их дээд сургуулийн оюутнууд цаашид байгалийн ухааны чиглэлээр сурахыг хүсэж буй залуус байршлаас үл хамааран M plus платформоор дамжуулан үнэ төлбөргүй ашиглах, багш оюутнууд алсын зайнаас суралцах зэрэг олон боломж бүрдэж байна.
Төслийн үр дүнд математик, физик, хими, биологийн тэнхимийн эрдэмтэн багш нарийн бүтээсэн 26 төрлийн суурь сурах бичгийг цахим хэлбэрт хөрвүүлжээ.
Төслийг санаачлагч МУИС, дэмжин хамтран ажилласан ЮНИТЕЛ ХХК, М-СИ-ЭС Кока-Кола, M plus платформ хамт олон хөрвүүлсэн номоо оюутан сурагчид, төсөлд өөрийн бүтээлээр оролцсон эрдэмтэн багш нартаа хүлээлгэн өгч танилцуулах үйл ажиллагааг 2023 оны 9 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна