ХӨСҮТ-ын захирал асан Д.Нямхүү нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүх үндэслэлгүй гэж үзжээ.
Улмаар уг хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна.
Хэргийг эргэн сануулбал, Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгасан байдаг.
Үүний дараагаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.78
зөв шүү дээ өвчин гээд хамаг хөрөнгөө барьж байхад баяжижи дууссан новш биз дээ яахаараа энэ зүгээр гардаг юм вэ
Хариулах