Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдааны цахим бүртгэл өчигдөр орой 18.00 цагаас хаагджээ.
Монгол улсын начин Идэшийн Мөнхбаатар нь Ховд аймгийн Чандмань сумаас төрөн гарсан 2 дахь улсын цолтон, Нийтийн тээврийн салбараас төрөн гарсан анхны улсын цолтон юм. Ховдын Чандманиас И.Мөнхбаатар начинаас гадна улсын заан Бямбадорж, Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын цолтнууд төрөн гарсан байдаг.
Зүүн гар талаас улсын начин И.Мөнхбаатар, улсын арслан М.Мөнгөн
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК-ий бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна