Нөхрөө хөхөөрөө хооллодог эмэгтэйн түүхийг АНУ-ын “Daily Star” сонин онцолжээ. Эмэгтэйг Рейчел Бэйли гэдэг, АНУ-ын Флорида мужид амьдардаг. Нялх хүүхэдтэй, хүүхдээ хөхөөрөө хоолодог тэрбээр нэгэн удаа нөхөр Александрын хамт амралтад явахдаа саалтуураа мартчихсан аж. Хоёр хоногийн дараа хөх нь чинэрч өвдөхөд нөхөр нь эхнэрийнхээ өвдөлтийг багасгахаар шийдсэнээр энэ түүх эхэлжээ. Хөхний сүү нөхөрт нь эхлээд таалагдаагүй гэнэ. Гэвч хэд хоногийн дараа дасаж, улмаар донтжээ. Тэр цагаас хойш хамрын ханиад ч хүрч үзээгүй төдийгүй арьс нь төлжиж, залуужсан гэж Александр баталсан байв. Найз нөхөд нь тэгж хэлдэг гэнэ.
Түүнчлэн, хосын харилцааг сайжруулж, өмнөхөөсөө 10 дахин бат бэх болгосон гэж эхнэр нь ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.65
Ер нь хөхний сүү ямарч хүнд сайн Элэг муутай хүн уугаад байвал эрүүл саруул болдог Бүх юманд маш сайн шүү
Хариулах