Далайн догшин шуурга Даниэлийн үүсгэсэн цунами Ливийн Дерна хотыг усанд автуулж, 20,000 гаруй хүний амь насыг эрслдүүлсэн байж болзошгүй гамшиг учруулсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн. Тэгвэл тус хотод одоо ч гамшгийн нөхцөл байдал арилаагүй, аврах эрэн хайх ажил үргэлжилсээр байна. Тэр дундаа далайгаас цогцос хайх, таниулах ажлыг хариуцаж байгаа эмч нарын ачаалал өндөр байгаа аж.
Далайд долоо хоносон цогцос ялзарч муудаж байгаа учир ажиллагсдаас маш их тэмцээр, хүчин чармайлтыг шаардаж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. Тус агентлаг гамшгийн газар дээрээс сурвалжилга бэлджээ.
Гамшгийн улмаас амиа алдссан хүний тоо 20,000-аас давна гэсэн болгоомжлол хэвээр, 10,000 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна