Өнөөдөр НӨАТ-ын азтан тодорно

Zuv.mn
2023/09/20

Ebarimt сугалааны тохирол өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 13 цагаас явагдана. Үүнд өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.

Сугалаагаар:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.94
    2023/09/20

    зохион байгуулж буй луйварчид өөрсдөө авдаг биздээ. нэг ч удаа хожоогүй байж болох уу. өдөр бүр номингоос хүнсээ авдаг хүмүүс ядажнэг удаа ч гэсэн 5 мянган төгрөг хожиж болмоор

    Хариулах