ШӨХТГ Монголын олон суваг дамжуулагчдын холбооны хуульчидтай уулзжээ

Zuv.mn
2023/09/21

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын удирдлагууд өчигдөр Монголын олон суваг дамжуулагчдын холбооны Хуулийн зөвлөлтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар ШӨХТГ болон Монголын олон суваг дамжуулагчдын холбоо хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг шийдвэрлэхэд анхаарахыг чухалчилж, холбогдох хууль, дүрэм журмуудыг иргэдэд хүргэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хамтрах зэрэг асуудлууд яригдсан байна. 

Хоёр байгууллага цаашид санамж бичиг, хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хохирохоос урьчдилан сэргийлэх мөн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалд зөвлөмж өгөх, асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын төлөөллийг хамруулан ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллахаар тогтжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна