Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Канад улсад зорчиж яваа болон амьдран суугч иргэдэдээ хандаж, болгоомжтой байхыг уриалжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр “Канад дахь сикхүүдийн удирдагч Хардип Сингх Нижарын амь насыг Энэтхэг улс зохион байгуулсан байж болзошгүй сэжүүрийн шалгаж байна” гэсэн мэдэгдэл хийснээс хойш хоёр улсын харилцаа огцом хүйтэрч, нэг, нэг дипломатчийг тус, тусын улсаасаа харилцан хөөж гаргаад байгаа юм.
Хардип Сингх Нижар.
Энэтхэгийн Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд Канад улс сүүлийн үед Энэтхэгийн дотоод хэрэгт оролцож, үндэсний эв нэгдэл, эрх ашигт хортой улс төрийн үйл ажиллагааг санаатай явуулж байгааг хурцаар зэмлэн буруутгажээ.
Барууны орнууд болзошгүй дайсан улсынхаа тэрслүү үзэлтнүүдийг бодлогоор хүлээж авдаг. Ялангуяа орон нутагтаа хүрээлэлтэй, салан тусгаарлах үзэлтнүүдийг хэзээ нэгэн цагт ашиглахаар хадгалж байх нь цөөнгүй. Хардип Сингх Нижар нь яг тийм кадр бөгөөд 1980-аад онд Пенжабыг салан тусгаарлаж, Халистан хэмээх улс байгуулах гэж оролдоод дарагдсан сикхүүдийн толгойлогч юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.234
Энэтхэгчүүд буян үйлдэж аз жаргалтай байгээ
Хариулах