Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байна

Zuv.mn
2023/09/21

Ардчилсан намын хүний эрхийн хорооноос иргэн Д. Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж хэвлэлийн хурал хийлээ. 

Ардчилсан намын хүний эрхийн хорооны гишүүд "Хүн үзэл бодлоо илэрхийлснээрээ хэлмэгдэж болохгүй. Энэ бол зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний асуудал биш. үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хэрэг үүсгэдэг ийм зарчим нийгэмд байж болохгүй.  Д.Мөнх-Эрдэнэ дараах хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавьсан. Нэгт аав, ээжийнх нь бие муу байгаа учраас Улаанбаатар хоттой ойрхон хориход шилжүүлэх, хоригдож байх хугацаандаа хөдөлмөр эрхлэх, мөн сошиалаар гэр бүлийхэнтэйгээ холбогдох үед нь байнгын бичлэг хийж хянаж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх хүсэлтийг тавьсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар огт авч хэлэлцээгүй. Монголд өнөөдөр хонгил гэдэг зүйл үйлчилж байна. 

Дээд шүүх яаралтай хурал хийж, Д.Мөнх-Эрдэнийн хэргийг түтгэлзүүлэх хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хууль уландаа очсон байна шүү дээ. Төрөөс хэдэн мянган их наядаар нь хулгай хийсэн луйварчдын хажууд хэрэг хийгээгүй шахуу олон залуучууд хэлмэгдэж хоригдож байна. Тиймээс маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр Дээд шүүхийн гадаа иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан жагсаал хийнэ. Д.Мөнх-Эрдэнийг дэмждэг хэн бүхэн ирж болно" гэв. Иргэн Д.Мөнх -Эрдэнийн хувьд Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаа аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.234
    2023/09/21

    Het ih erh Choloo bas haltai aj

    Хариулах
    • 202.126.89.71
      2023/09/22

      Хүний эрх гэдэг хязгаартай эд, эрх гээд хүнийг гүтгэж, доромжилж болохгүй гэдгийг ойлгох л хэрэгтэй дээ