Армен улс Карабахаас 100,000 иргэнээ татаж авахаар бэлтгэж байна

Х.Батсайхан
Өчигдөр 17 цаг 25 минут

Армен улс Уулын Карабахт амьдарч байгаа 40,000 орчим элэг нэгтнээ эх оронд нь буцааж авчрахаар бэлтгэж эхэлсэн талаар тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдлээ. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хурал дээр “Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд мэдээж, үндэс нэгтнээ эргүүлж ататаж таарна. Одоогоор бид 40,000 хүнийг эргүүлж татахад бэлтгээд байгаа. Гэхдээ бидний А төлөвлөгөө бол тохиролцоонд хүрч, тэдгээр иргэдийг буцааж татахгүй байх явдал. Харин нөхцөл байдал эсрэгээрээ болсон тохиолдолд, мэдээж, эргүүлж татна” гэж тэрбээр онцолжээ.  

Азербайжан улс Уулын Карабах дахь армен үндэстнүүдийг “Салан тусгаарлах үзэлтэй, алан хядагчид” гэж нэрлэн, улмаар даруулахаар цэрэг оруулж, улмаар арменчууд бууж өгсөн тул 24 цагийн дараа цэргийн ажиллагаагаа зогсоосон юм. Эдүгээ уулын Карабах дахь армен гаралтай иргэдийг хэрхэх талаар хоёр тал тохиролцоонд хүрээгүй байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна