БАРИМТ: Ү.Ганболдын буруугаас болж хоёр ч дүүргийн эмнэлэг даргагүй, хагас жилийн нүүр үзжээ

2023/10/03

 Хурган дарга нарын хуудуутай үйлдлээс болж, дүүргийн эмнэлгүүд удирдлагагүй удлаа

Хүйтний улирал хаяанд ирж, ханиад томууны дэгдэлт эрчимжиж байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллага шат, шатандаа бэлэн байдлаа бүрэн хангасан байх учиртай.

Гэвч нийслэлийн хоёр ч дүүргийн Эрүүл мэндийн төв удирдлаггүй, ундуй сундуй байдалтай байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрхийн Эрүүл мэндийн төв “эзэнгүйдээд” хагас жилийн нүүр үзлээ. 

Чингэлтэй дүүрэг мөн ялгаагүй. Бүтэн зургаан сарын турш буюу өнгөрөгч гуравдугаар сараас эхлээд дээрх дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллага “толгой”-гүй явсаар өнөөдөртэй нүүр тулав. 

Иргэдийн эрүүл энхийн манаанд байнгын бэлэн байдалтай байх учиртай “төв аппарат”-ууд яагаад томилогдсон удирдлаггүй, тодорхой зохион байгуулалтгүй байна вэ.  Уг асуултын учгийг хайгаад үзвэл үнэхээр хөгийн.

Төрийн албаны хурган дарга нарын хуйвалдаан, эцэс төгсгөлгүй эрх ашгийн золиосонд дүүргийн эрүүл мэндийн байгууллага хэлмэгдчихэж.

Хууль дүрмээрээ бол дүүргийн эмнэлгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг Нийслэл дэхь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хариуцах учиртай. Тус зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад тэнцсэн тогтоолыг  Төрийн албаны зөвлөл рүү уламжлах учиртай. 

Гэвч Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийнхөн сонгон шалгаруулалт хийж байгаа нэрийн дор бүтэн таван сар гацааж байж өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргад нэр дэвшүүлж, санал болгох хүнээ Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд гэгч нөхөр доорх хоёр хүнийг санал болгож, дэвшүүлсэн байгаа юм.


Хуулиндаа дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хүн боловсрол болон мэргэжлийн тодорхой хэмжээний шалгуурыг хангасан байх ёстой. Тиймээс ч түүнийг хянан шалгаж, сонгон шалгаруулалт хийх ажлыг Нийслэл дэхь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл гэгч газар хариуцах ёстой. 

Харамсалтай нь тус зөвлөл ажлаа хийж чаддаггүй юу, эсвэл эрх ашгийн зөрчилтэй юу. Ямартаа ч тэдний сонгож, нэр дэвшүүлсэн И.Батзаяа  гэгч нь хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцээгүй байна.

Түүнийг нь Төрийн албаны зөвлөлөөс илрүүлж, Нийслэл дэхь төрийн албаны зөвлөлд тодорхой тайлбараа энэ сарын 15-нд явуулсан байх.  Ийнхүү хурган дарга нарын бүтэл муутай үйлдлүүдийн уршиг эцэстээ эрүүл мэндийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд тээг болж байна. 

Бүтэн зургаан сарын турш ганц эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хийж чадаагүй Нийслэл дэхь төрийн албаны зөвлөл дахиад хэдий хугацаа зарцуулж байж энэ ажлаа дуусгах нь асуултын тэмдэг хэвээр үлдлээ.




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.180
    2023/10/03

    дүүргийн эмнэлгийн зарим эмч нар тэтгэвэртээ одоо хүртэл гарахгүй хоцрогдсон

    Хариулах
  • 192.82.65.144
    2023/09/25

    И.Баатархүү болон бусад Нийслэлийн төрийн албаны зөвлөлд байдаг нөхдүүдийг Төрийн албаны зөвлөлөөс шалгаж шийдвэрлэнэ үү. үүрэг гүйцэтгэгчээр дүүрлээ.

    Хариулах
  • 103.57.92.145
    2023/09/24

    Oros udirdaach irne gsn

    Хариулах
  • 103.212.116.146
    2023/09/23

    Ичээсэй

    Хариулах
  • 66.181.180.247
    2023/09/22

    Эмнэлгийн дарга нарын бүх сонгон шалгаруулалтыг ШАЛГАЛТ оруулах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн ЭМТ болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлөөс шалгахыг шаардаж байна.

    Хариулах
  • 202.126.89.48
    2023/09/22

    Нийслэлийн удирдлагууд, Д.Сумъяабазар энэ хууль бус томилгоог баталгаажуулсан хүмүүст арга хэмжээ авч төрийн хуулийг хэрэгжүүлнэ үү.

    Хариулах
  • 66.181.180.247
    2023/09/22

    Нийслэлийн төрийн албаны зөвлөл, хуралдаан даргалагч гэх Ү.Ганболд бусад гишүүд гэх хууль бус бичиг баримт бүрдүүлсэн нөхдүүдийг шаардлага хангасан гэж материалд үнэлгээ хийсэн байна. ТАЗ арга хэмжээ авахыг хүлээж байна.

    Хариулах
  • 202.126.89.48
    2023/09/22

    Нийслэлийн төрийн албаны зөвлөл гэх цүнх баригчдыг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/09/22

    Нүүрийгнь улайтал илчил м

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/09/22

    Угаасаа л хурган дарга нарын хидэг ажил энэ шд

    Хариулах