ХҮМҮҮЖИГЧ Б: Суллагдах өдрөө би мод тарьж үлдээлээ

Zuv.mn
2023/09/25

Сайн байна уу? Намайг Б гэдэг 29 настай, 5 жилийн хугацаанд эрх чөлөөгөө хасуулж та бидний нэрлэдгээр хэцүү нэртэй газар хүмүүжээд өнөөдөр эрх чөлөөтэй болох гэж байна. Хоног өдөр ойртох тусам хийсэн үйлдлээ эргэн эргэн санаж, үлдсэн амьдралаа ахин гэмт үйлдэлд холбогдохгүй байх тухай бодлууд хөвөрсөөр өнөөдөртэй би золголоо. Эрх чөлөөтэй цаг хугацаандаа хэрхэн амьдарч байснаа, хийж бүтээхийг хүссэн мөрөөдлүүдээ, эргэн тойрон хайртай хүмүүстээ хэлж амжаагүй үгээ хэлэхийг хүсэж байна. Санамсар болгоомжгүй омголон байдлаасаа үүдэн хүний биед гэмтэл учруулж, гэмт үйлдлийнхээ улмаас хамгаас хайртай гэр бүл, найз нөхөд, ажил мэргэжлээсээ 5 жилийн хугацаанд холдлоо.

Энэ цаг хугацааг юугаар ч нөхөшгүй, тиймээс алдах эрх надад үгүй... Хамгийн түрүүнд өсөж төрсөн нутагтаа,ээх наран, алаглах цэцэг, алхаж хөлд орсон хөрс шороо, сэвшээ салхи байгалийн гэсэн бүхий л сайхныг мэдрэхийг хүсэж байна. Эрх чөлөө байгаль гэдэг үг надад салшгүй мэт санагддаг болсон, юунд ч санаа зовохгүй нүд алдам талд алхаж байна гэж зүүдэлсэн өдөр надад олон. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид байгаа бүхнээ хайрлах сэтгэлийг хүн бүр сэтгэлдээ тунгаан бодоосой үүнд биднийг хүрээлэн байгаа орчин хамгаас мөн чухал гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Бодоод байхад амьдралдаа нэг л удаа оюутан байхдаа мод тарьж байсан юм байна. Ахин өнөөдөр ангидаа мод тарилаа, хайрлан ургуулж тордож байхдаа хэн нэгэн ч гэсэн байгалийн тухай бодож сэтгэлдээ мянган суварга босгосон мэт баясал төрөөсэй хэмээн хүслээ. Гэртээ очоод хашаандаа олон мод тариад сэтгэл дүүрэн, урам зоригтой амьдарна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.185
    2023/09/25

    Amidrna shu Argiin olno shu Ezen hicheene shu Zuv muriig Hiij Buyn uildere

    Хариулах