Зүсээ хувиргасан Д.Наранхүүг маргааш авчирна

Zuv.mn
2023/09/25

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ, ЦЕГ-ын удирдлагууд өнгөрөгч долоо хоногт БНХАУ руу оргон зайлж, царай төрхөө хувиргаад байсан Д.Наранхүүг маргааш авчрах гэнэ.  Түүнийг онгоцны буудлаас шууд саатуулах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэх аж. Мэдээллийн эх сурвалжид дурдсанаар, Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭТТ-ын Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа тухай өгүүлсэн байдаг.  Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж эхлэхээс өмнө эх орноосоо гарч, улмаар царай төрхөө өөрчилсөн байдалтай явж байгаад БНХАУ-д саатуулагдсан.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна