Багшийн цалинг 1000 ам.доллар хүргэхгүй бол ажил хаялт зарлана

Т.Отгонсувд
2023/09/25

Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол ажил хаялт зарлах талаараа нийслэлийн багш нар мэдээлэл хийлээ. 

 "Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон.

Бүх багш нар гадаад явж хар ажил хийгээд Монголд ажиллах багш олдохгүй байна. Тиймээс гадаад шиг биш юмаа гэхэд 1000 ам.доллар хүргэх хэрэгтэй байна.

Багшийн цалин хуримтлал үүсгэх хэмжээний биш амь зогоох л төдий.  Багш нарыг дорд ортол нь амьдруулснаас болж, тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа нэм, тэрний, энэний нэмэгдэл гэдэг зүйлээр аргацаах зүйл байхгүй.

Багшийн сургуульд үнэ төлбөргүй сургаад тэд багш хийхгүй. Яагаад гээч авдаг цалин нь бага байгаа учраас. Тэнд 4 жил сургаж, агаарт мөнгө цацахын оронд багш нарын цалинг нэмэгдүүлэх юм бол хамгийн сайн хүүхдүүд шуураад л ороод ирнэ. Багшийн үндсэн цалинг нэм" гэв.





Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 38.114.114.210
    Өчигдөр

    Chanartai bagsh beldeh heregtei.

    Хариулах
  • 51.91.102.199
    Өчигдөр

    Зөв

    Хариулах
    • 38.114.114.210
      Өчигдөр

      .

  • 59.153.113.220
    Өчигдөр

    Эрдэнэ Туяа харилцаа хандлагаа засчаад цалингийн талаар хуцаач ээ?!

    Хариулах
  • 59.153.113.220
    Өчигдөр

    Эрдэнэ-Туяа авилагч харилцаа хандлагаа засчаад цаилнгийн талаар хуц

    Хариулах
    • 51.91.102.199
      Өчигдөр

      # хэсэг хамаарагдахгүй болно.

    • 59.153.113.220
      Өчигдөр

      Цалингийн*

  • 66.181.161.252
    2023/09/25

    Hicheliin tsagaar oriloldoj uimuldeg bolimor bn,surahaas iluu chimeendni yadarchmar yum bnle,

    Хариулах
  • 202.21.107.63
    2023/09/25

    хичээлээ сайн заа тэгээд хуц

    Хариулах