Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сүүлийн 14 жил орхигдоод байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж, насжилт нь дууссан, техникийн шаардлага хангахгүй болсон авттбуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргахаар шийдвэрлэсэн. Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд нийт 1240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд үйлчилгээд явж байсан юм.
Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2022, 2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үүний үргэлжлэл болгож БНСУ-ын Young An корпорацийн ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартын BS-106 их багтамжийн автобуснаас 600 ширхэгийг үе шаттайгаар оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд ийнхүү нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Гэвч сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр энэхүү автобусыг хуучин, техникийн шаардлага хангаагүй гэх ташаа мэдээлэл тарах болсон юм. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газар болсон холбогдох байгууллагуудаас энэхүү ташаа мэдээллийг залруулж үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд өгч байна. Олон нийтийн цахим сүлжээнд гарсан ташаа мэдээлэлд БНСУ-д үйлдвэрлээгүй Ветнадм үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг авч ирлээ гэх агуулгатай мэдээлэл цагагдсан юм. Тэгвэл энэхүү мэдээлийг үгүйсгэж Зорчигч тээврийн нэтгтэл ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер н.Бат-Оргил тайлбар хийлээ.
Тэрбээр “Энэхүү ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий. 2009 онд үйлдвэрлэгдэж Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй. Мөн паар нэмэгдэж, дулаалгын тусгай материалтай ирсэн. Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана. Суудал бүрийн дээр паартай. Бусад үзүүлэлт, хэрэгслүүдийг харьцуулаад үзэх боломжтой. Цонх нь мөн цантдаггүй материалаар хийсэн учир хуучин автобус гэдэг ташаа мэдээлэл. Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай. Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч их гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна” гэх мэдээллийг өглөө.
БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн энэхүү ногоон автобус нь нийт 600 орчим үйлвэрдэгдэж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 336 сая төгрөг юм. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна