ХАЛУУН СЭДЭВ: Монголын багш нарын цалинг дэлхийтэй харьцуулъя

С.Гандэлгэр
2023/09/25

Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас сарын цалинг 1 000 ам.долларт хүргэх шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд бүх нийтийн ажил хаялт зарлахаа мэдэгдсэнтэй холбоотойгоор багшийн цалин хангамж хамгийн өндөр болон бага улс орнуудыг танилцуулж байна.

Багшийн цалин улс орон бүрт ялгаатай ч тухайн улсынхаа бусад салбартай харьцуулахад өндөртөө ордог болохыг судалгаанд тэмдэглэжээ. Мөн БНСУ хүснэгтэд дундуур бичигдсэн ч боловсролыг эрхэмлэдэг улс тул сайн багшийн цалин 4000 ам.доллар хүрэх боломжтойг тэмдэглэжээ. Манай улсын тухайд, 300-600 ам.долларын хооронд байгаа юм.

Засгийн газраас шийдвэрээ зарласны дараа нийгэмд “Мэргэжилтэн үнэгүй бэлтгэх биш, мэргэжлийн үнэлэмж, цалин хангамжийг нь өсгөсөн нь илүү үр дүнтэй” гэсэн санаа хүчтэй байгаа. Манай улс өмнө нь сувилагч мэргэжлээр суралцагсдын төлбөрийг 70-100 хувь даах шийдвэр гаргахдаа ЭЕШ-ын босго оноог 501 болгож, 2.8-3 хүртэл оноотой бол 70 хувь, 3-аас дээш бол 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр журамлаж байсан. Гэсэн ч эмч сувилагчдын цалин олон улсад өрсөлдөх хэмжээнд биш тул боловсон хүчний гадагш чиглэсэн урсгал үргэлжилсээр байгаа билээ.  

Багшийн дундаж цалин /Улсаар, ам.доллараар, багаас их рүү/

Сомали 15

Йемен 50

Сири 65

Ирак 90

Афганистан 94

Сири 102

Танзани 115

ӨАБНУ 128

Гана 143

Нигери 145

Уганда 147

Эфиоп 165

Бангладеш 260

Пакистан 280

Вьетнам 280

Кени 285

Египет 300

Мексик 400

Бразил 500

Энэтхэг 500

Индонези 600

Тайланд 700

Малайз 800

Колумби 900

Аргентин 1000

Турк 1100

Чили 1200

БНСУ 1300

Унгар 2000

Польш 2100

Чех 2200

Грек 2300

Итали 2300

Португал 2400

Израиль 2500

Испани 2700

Франц 2800

Ирланд 2900

Шинэ Зеланд 3000

Япон 3100

Швед 3200

Англи 3300

Австри 3390

Канад 3500

Герман 5000

Швейцарь 7000

Люксембург 8000



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.154
    2023/09/25

    40-70 хүүхэд 1 ангид чихчихээд багшаас сургалтын чанар шаардана. Тэгээд гүйцэтгэлээр үнэлж бна гээд хөөрхий шилний цаанаас чихэр долоолгоно. Багшгүйгээр хүүхдүүдээ өөрсдөө сургах гээд үз дээ энэ доромжлоод бгаа хүмүүс.

    Хариулах
  • 202.131.238.26
    2023/09/25

    одоо Монголын багш нар яаж стандараас 2-3 дахин хэтэрсэн ангид хичээл зааж байгааг харьцуулаач. Гадаад хэлний сургалтын стандарт 15 хүүхдээс доош байна гэж байдаг ч 45-55 хүүхэдтэй ангид хичээл зааж байгаа талаар бичээч

    Хариулах
  • 202.9.40.136
    2023/09/25

    Монгол багш нар ч дээ. Сулхан даа. Сулхан. Ичмээр дамшигнууд ш дээ.

    Хариулах
  • 203.23.199.2
    2023/09/25

    Эдийн засагтайгаа харьцуулж үзчээ.

    Хариулах
  • 202.21.107.63
    2023/09/25

    та нар гадаад багшийн чигчий хуруунд хүрчих тэгээд мөнгөө нэх

    Хариулах
    • 202.131.238.26
      2023/09/25

      чи гадаадын багш нар шиг стандарт бүрдүүлж өгчөөд цэцэрэх