“Бенну” солироос дээж авчирсан нь яагаад түүхэн үйл явдал вэ

С.Гандэлгэр
2023/09/25

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв дэлхийтэй хамгийн ойрхон Бенну хэмээх солироос дээж авчирсныг олон улсын хэвлэл мэдээлэл “Хүн төрөлхтний түүхэн дэх томоохон үйл явдлын нэг” хэмээн бичиж байна. Яагаад ингэж бичих болсон, чухам ямар ач холбогдолтой үйл явдал болоод байгаа талаар уншигчдадаа мэдээлэл хүргэе.

OSIRIS-Rex капсул өчигдөр Улаанбаатарын цагаар 22.52 цагт АНУ-ын зүүн эрэгт газарджээ. Түүн дотор өнөөх Бенну солирын 60-2000 грамм орчим дээж байгаа бөгөөд өнөөдөр Техас дахь Жонсоны нэрэмжит сансрын судалгааны төвд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Бенну солирын тухай

Бенну буюу өмнө нь 1999 RQ36 гэж нэрлэж байсан сансрын биетийг эрдэмтэд 1999 онд олж илрүүлжээ. Бенну нь дэлхийтэй хамгийн ойр оршдог солир бөгөөд дэлхийтэй зургаан жил тутамд ойртож ирдэг, нарнаас дунджаар 168 сая километрт ордог юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс 18 сая км зайтай ажээ.


OSIRIS-REx бууснаар Бенну нь хүний гараар бүтээгдсэн аппарат буусан хамгийн жижиг сансрын биет хэмээн Гиннессийн номд тэмдэглэгдэж байна. Дээж авчирсныг түүхэн үйл явдал гэж нэрлэж байгаа нь ч хэмжээтэй нь шууд холбоотой бөгөөд энэ биетийн диаметр нь ердөө 492 метр юм. Имй жижиг биет дээр аппарат буулгах, улмаар дээж авах ажлыг дэлхийгээс тооцоолж, амжилттай болгож чадсан нь шинжлэх ухааны ололтыг харуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна