Өмнөд туйлын мөсний талбай түүхэн доод хэмжээнд хүрчээ

Х.Батсайхан
2023/09/26

Өмнөд мөсөн тив буюу Антарктидын мөсний хэмжээ хиймэл дагуулаас тандаж эхэлсэн 1970 оноос хойших түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаар 16.96 сая км2 /6.55 майл2/ болтлоо багассан аж. Антарктидын мөсний талбай жилээс жилд багасаж байгаа ч энэ жил онцгой байна гэж АНУ-ын Цас, мөсний мэдээлэл цуглуулах үндэсний төвөөс мэдээлсэн байна.

Сүүлийн долоон жилийн дотор мөсний талбай багассан дээд үзүүлэлт гурван удаа /2017, 2022, 2023/ шинэчлэгджээ.

Өмнөд мөсөн тив орчимд одоо зөвхөн Уэддэллийн тэнгис орчимд л мөсний талбай нэмэгдэж байгаа юм байна.

Антарктидийн мөсний хэмжээ есдүгээр сард дээд цэгтээ хүрдэг бөгөөд одоо энэ үе нь тохиож буй. Гэсэн ч 16.91 сая км2 гэдэг бол өмнөх жилүүдийнхээс онцгой багассан үзүүлэлт гэдгийг АНУ-ын Цас, мөсний мэдээлэл цуглуулах үндэсний төв онцолжээ.  

Антарктидын мөс хоёр, гуравдугаар сард хамгийн бага түвшиндээ очдог. Тэгвэл 2023 оны хордугаар сард мөн 1.91 сая км2 болж, түүхэн доод үзүүлэлтийг гаргасан юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна