УИХ-д суух "болзлоо хангасан" Б.Жаргалан гэж хэн бэ

Х.Батсайхан
2023/09/27

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр нүдний шилтэй цэмцгэр бүсгүй өөрийгөө танилцуулахдаа “Намайг БАТБАЯРЫН Жаргалан гэдэг...” хэмээн овогоо өргөлттэй дуудаж байсан билээ. Угаас холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр үүр цайлгаж өндөрлөсөн сонгуульд 50.8 хувийн саналаар ялж, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдахаар болов. Түүнчлэн, мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор явагдах 2024 оны сонгуульд намынхаа жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүн болох нь тодорхой боллоо. Ардчилсан нам үлэмж нөлөөтэйгөө ҮБХ-аар харуулсан Х.Баттулгын амбийцыг сөрж, намуудын дарга нартай эн зэрэгцэн УИХ-д суух болзлоо эчнээгээр хангасан түүний талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна. 

Олон нийтэд “Фортуна Н.Батбаярын охин” гэж илүү танигдсан учраас эхлээд эцгийнх нь талаар хэдэн үг хэлэх ёстой болов уу. Н.Батбаяр бол Ардчилсан намын лидерүүдийн нэг, эдийн засгийн салбартаа намынхаа уураг тархи болсон чадалтай кадруудын нэг байсан. Тэр хэрээрээ өндөр албан тушаал хашиж, хэлсэн үг, хийсэн ажлаараа олон нийтэд танигдсан нэгэн. Түүний онолын гүнзгий мэдлэг, зоригтой дайчин зан чанар төрийн ажилд тус болсноос гай болоогүй гэж олон нийт үнэлдэг. Монголчууд өөрийн мэдлээр зарцуулсан анхны том мөнгө болох “Чингис бонд”-ыг босгож, хуваарилалтад голлож ажилласан. “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн хожим хотын дарга асан Су.Батболдыг “АН-ын үед их зам баригдсан учраас цэвэрлэж хүчрэхгүй байна” гэх алдарт үгээ хэлэхэд хүргэсэн хүн юм.

Тэрээр охиноо нэлээд эртнээс улс төрд сойхоор бэлтгэж байсан байж магадгүй. Б.Жаргалан одоогоос бараг 12 жилийн өмнө сонинд ярилцлага өгч, түүндээ АНУ-д сурч байхдаа Р.Фрийдландын “но”-той мэдээллийг Монгол руу явуулсан, “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар“-т санаа оноогоо тусгасан зэрэг түүх ярьсан байдаг.

Тэрбээр  доороо ганц дүүтэй, айлын том охин. Орос хоёрдугаар сургуульд элсэн орж, орос 14 дүгээр сургуулийг дүүргэжээ. Дунд нь Москва хотод долдугаар анги хүртлээ сурсан, унаган орос хэлтэй. Өвөө, эмээгийн охин байсан бөгөөд өвөө нь Москвад худалдааны консулаар томилогдоход дагаад явчихсан гэдэг. Аав, ээжийгээ Москвад сурч байхад нь төрж эмээ, өвөө дээрээ очсон учраас эмээ өвөөтэйгөө илүү дотно. Гэхдээ аавтайгаа адилхан характертай, асуудлыг шийдэхиг эрмэлздэг чанар нь нэгтгэдэг гэж ярьж байжээ.  

Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн Б.Жаргалан "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг. Монголд ирээд галерей удирдаж, сэтгүүл гаргаж, зөвлөх үйлчилгээний компани эрхэлж, сүүлд залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллах болсон байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2016 онд сонгогджээ. 2020 онд Ардчилсан намын дэд даргаар томилогдож, хэсэг хугацаанд ажиллан сонгуулийн утаа үнэрлэж үзсэн, улс төрд бас ч гэж туршлагатай нэгэн.

2024 оны сонгуульд пропорциональ хэлбэр орсноор 4 хувийн босго давсан намын дарга нар УИХ-д суух нь бараг л тодорхой болсон. Тэгвэл тэдний араас эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн, эсвэл лидер нь залгаж орж ирэх нь /жагсаалтыг хүйсээр сөөлжлөхөөр хуульд тусгасан/ мөн тодорхой байгаа. Тэгэхээр Б.Жаргалан УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан гэсэн үг. Түүний нэр алдартай аавынхаа сүүдрээс гарах, Б.Жаргалан гэдэг улстөрчийнхөө хувиар намын хүрээнээс хальж, улсдаа танигдах эхлэл нь ийнхүү тавигдаж байна.     



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.33
    2023/12/06

    Гэр бүлээрээ хулгайч хэрэггүй шдэ!!!

    Хариулах
  • 202.9.46.114
    2023/10/01

    Нэр дэвших юм уу жагсаа лтаар гишүүн болох юм уу

    Хариулах
  • 203.91.115.248
    2023/09/27

    Shulga Batbayiin ohin shulam l b na ! Ezeg ni ereen baraan hun ohin ni bur ch olon olon muuhai ongo garna daa harj l baigaarai ta nar !

    Хариулах
  • 202.9.47.12
    2023/09/27

    sain yavaxad sadan olon.

    Хариулах
  • 59.153.113.199
    2023/09/27

    Амжилт хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.131.238.26
    2023/09/27

    эцэгтэйгээ адилхан характертай гэхээр эцэг шиг ээ хулгайч байх нь ээ

    Хариулах
  • 103.242.47.78
    2023/09/27

    Мэлхий шиг царайтай юм далдраач

    Хариулах
  • 202.70.33.164
    2023/09/26

    Barnard college төгссөн

    Хариулах
  • 66.181.161.133
    2023/09/26

    Boli Boli

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/09/26

    хулгайчийн хүүхэд хулгайч биш л байгаасайдаа

    Хариулах