Европын холбоо БНХАУ-ын эдийн засаг руу довтолсоор байна

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 53 минут

БНХАУ-ын өсөн нэмэгдэх нөлөө, эдийн засгийн хүчин чадлыг хязгаарлах зорилготой цуврал ажиллагааг АНУ-аас явуулж байгаа билээ. Тэгвэл түүнтэй төстэй ажиллагааг Европын холбоо мөн эхлүүлээд хэрэгжүүлж байна. Холбооны зүгээс БНХАУ дахь үйлдвэрүүдээ эргүүлэн татах хүчин чармайлтыг гаргаж эхэлсэн бөгөөд гэхдээ ААН-үүд нь одоохондоо бэлэн биш байгаа тул ойрын хугацаанд амжилт олох магадлал бага талаар Блүүмберг бичжээ.

Тухайлбал, Италийн гутаал үйлдвэрлэгч "Baldinini" брэндийн эзэн Жимми Балдинини энэ талаар “Би үйлдвэрээ БНХАУ-д эрхэлснээрээ зардлаа 75 хувь бууруулсан. Хэрвээ биднийг буцаж ир гэж байгаа бол татвараа бууруулж, энд хийж байсан хэмнэлттэй ойролцоо түвшинд аваачсан цагт л энэ талаар бодож үзнэ” хэмээн ярьсан байна.  

Европын холбооны энэхүү санаачилга нь цаашид олон хүндрэлтэй асуудлыг үүсгэх бөгөөд үзүүлэх нөлөө нь маш өргөн хүрээтэй байх нь зайлшгүй юм. БНХАУ-ыг “хазаарлах” төлөвлөгөөнд эмийн үйлдвэрлэлийн салбар тэргүүлэх байр суурийг эзэлнэ гэж үзэж байна. Германы Stada Arzneimittel AG компанийн мэдээллээр бол, дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа эдийн орцын 40 хувийг ганц БНХАУ үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс энэ салбарт БНХАУ-ын ноёрхлыг унагах нь Европын холббооны хувьд хүнд сорилт болох аж. Төлөвлөгөө энэ мэтчилэн бүх салбарт хэрэгжих ажээ.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.158
    2023/10/01

    өөрсдийнхөө эз ыг хязгаарлах

    Хариулах
  • 202.9.46.46
    22 цагийн өмнө

    Европын орнуудын засгийн газар өөрөө мөнгөө хэвлэж, захиран зарцуулах эрхтэй болмоор юм.

    Хариулах