Азербайжан улс өнгөрсөн сард Уулын Карабахт цэрэг оруулж, эзэлж авсан билээ. Тэгвэл энэ үйл явдлаас өмнө Орос, АНУ, Европын холбоо Уулын Карабахын асуудлаар нууц хэлэлцээ хийжээ. “Politico” энэ талаар мэдээлсэн байна.
ОХУ 2022 оны хоёрдугаар сараас буюу Украинд цэрэг оруулснаас хойш АНУ, Европын холбоотой геополитикийн асуудлаар хэлэлцээр бараг хийгээгүй тул энэ хэлэлцээр олон улсын анхаарлын төвд байна.
Хэлэлцээрийн талаар сайн мэдэх, дипломат албаны эх сурвалжийн хэлснээр, нууц хэлэлцээр хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Станбул хотод болсон бөгөөд Армениас Уулын Карабах руу хүмүүнлэгийн цувааг нэвтрүүлэх, нутгийн иргэдийг түлш, хоол хүнсээр хангах асуудалд гол анхаарлаа хандуулжээ.
Хэлэлцээрт АНУ-ыг Кавказын хэлэлцээр хариуцсан ахлах зөвлөх Луис Боно, Европын холбоог мөн тус бүс нутагт төлөөлөгч Тойво Клаар, ОХУ-ыг Ерөнхийлөгч Владимир Путины Армен, Азербайжаны харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Игорь Ховаев нар төлөөлж, хэлэлцээрт орсон байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалж өгөөгүй ч дээр хэлсэнчлэн, гурван субьект Украины дайн эхэлснээс хойш том асуудлаар хэлэлцээрт ороогүй байсан нь ач холбогдлыг өсгөж, анхаарал татсан байна.
Уулын Карабахын эрх баригчид оршин тогтнохоо болих шийдвэр гаргасан ч Баку, Ереван хоорондын энхийн гэрээг батлах асуудал чухал хэвээр байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
Азербайжан Уулын Карабахыг эзэлж аваагүй, харин Армени болон Оросуудад эзлэгдсэн нутгаа чөлөөлсөн. Ийм юм мэдэхгүй байж яах гэж бичдэг юм
Хариулах202.170.66.3
Азербайжаны нутаг гэж хэлж олохгүй. Карабахын хант улс Армен, Азербайжан, Армен гурван улсын нутагт оршин байсан. 1991 онд ард иргэдийн 99.8 хувийн саналаар тусгаар тогтнолоо зарласан.