Украин бүх эрэгтэйчүүддээ фронт руу явахад бэлтгэхийг анхаарууллаа

Х.Батсайхан
2023/10/06

Украины Зэвсэгт хүчин бүх эрчүүддээ хандаж, фронт руу явж тулалдахад бэлэн байхыг анхаарууллаа. Полтав мужийн Цэрэг татлагын комиссын төлөөлөгч Роман Истомин салбараа төлөөлж, уг мэдэгдлийг хийсэн байна.

Украин улс Ерөнхийлөгч В.Зелинськийн зарлигаар 2022 оны хоёрдугаар сард дайны байдал болон бүх нийтийн цэрэг татлага зарласан. Түүнээс хойш цэрэг татлагын хугацааг хэд, хэдэн удаа сунгаад буй. Сүүлийн үед цэрэгт татагдан ирж айгаа хүмүүс биеийн бэлтгэлжилт муу байгаа учраас ийнхүү анхааруулга гаргажээ. Украин эрчүүд цэргийн албанд татагдахаас зайлсхийвэл эрүүгийн хуулиар тав хүртэлх жил хоригдох шийтгэл хүлээж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.138
    2023/10/07

    Украйн ялагдах замруугаа орж бна гэж ойлголоо. Хичнээн доллар, дрон буу зэвсэг бгаад байлддаг хүн нь байхгүй бол яаж ялах билээ.

    Хариулах