“Оросын гоо бүсгүй 2023” шалгаруулалт өчигдөр болж, Петербург хотоос оролцсон Маргарита Голубева хэмээх бүсгүй шилдгээр шалгаран, тэргүүн титмийг өмсжээ. Өнгөрсөн жилийн сайхан бүсгүй Анна Линникова түүнд титмээ шилжүүлж өгсөн байна. Шалгаруулалтын сүүлийн шатны үзлэг Москва хотын “Барвихе Luxury Village” танхимд явагдсан аж.
Сайхан бүсгүй Маргарита Голубева энэ жил 22 настай. Тэрбээр нэг сая рублийн мөнгөн шагналаас гадна “Дэлхийн гоо бүсгүй, “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулалтад эх орноо төлөөлж оролцох эрхтэй болсон байна.
Маргарита Голубева
Тэргүүн дэд өргөмжлөлөөр Тольяттигийн Елизавета Дудина, дэд өргөмжлөлөөр Якутын Любовь Хохлова нар шагнуулжээ.
Зүүн гараас: Е.Дудина, М.Голубева, Л.Хохлова.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна