НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаж, Ойрхи Дорнодод үүсээд буй асуудлын талаар хэлэлцжээ. Гэсэн ч нэгдсэн мэдээлэл хийхгүй болохыг Мальт улсаас суух байнгын төлөөлөгч Ванесса Фрезьер мэдээлсэн байна.
“Хурлаар нэгдсэн мэдэгдэл гаргах асуудал яригдаагүй. Нэг ч улс загвар бэлдэж оруулж ирээгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-ыг төлөлөн суух байнгын төлөөлөгч Василий Небензя хаалттай хурлын талаар “Хурлын үеэр Москва галаа яаралтай зогсоохыг уриалсан. Энхийн хэлэлцээр байгуулаад хэлэлцээрээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна