Шведийн Шинжлэх ухааны академи Нобелийн эдийн засгийн салбарын шагналаа Харвардын их сургуулийн профессор Клаудия Голдинд олгожээ.
Клаудия Голдин бол хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлж, ойлголтыг эерүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлийн судалгаанд амьдралаа зориулсан хүн юм.
1946 онд төрсөн тэрбээр одоо 77 настай ч АНУ-ын Харвардын их сургуульд хөдөлмөрийн зах зээлийн түүхийн хичээл заасаар байгаа аж.
Хатагтай Голдин ажиллах хүчний талаарх 200 жилийн мэдээллийг судалж, эмэгтэйчүүдийн цалин орлого ба хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо олон зууны хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Түүний судалгаа эмэгтэйчүүдэд олгох цалин хөлсийг эрчүүдийнхтэй ижил болгох хөдөлгөөн өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд энэ зүтгэлээрээ дэлхийн хамгийн алдартай 10 эмэгтэй эдийн засагчийн нэг гэж тооцогддог байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна