Б.Нетаньяху: ХАМАС-ын бүх гишүүд одоо “Үхсэн хүн” болсон

Х.Батсайхан
2023/10/12

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху онцгой байдлын Засгийн газрын хуралдаан дээр “ХАМАС бүлэглэлийн бүх гишүүд одоо үхсэн хүн болсон” гэж мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагч Бенни Ганц мөн түүний хурц мэдэгдлийг дэмжиж “Энэ бол дайны цаг” гэсэн байна. Тэд өмнө нь “Ард иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж байгаа” тул улс төрийн ширүүн өрсөлдөөн харуулахаа болихоор тохироод байв.

АНУ Израилийн хатуу байр суурийг дэмжиж байгаа ч “Дайны цагийн дүрмийг дагахыг” Ерөнхийлөгч Ж.Байден нь Б.Нетаньяхуд сануулжээ. Жо Байден мөн ХАМАС-ын гэнэтийн довтолгоог дэмжсэн Иранд “Болгоомжтой байгаарай” гэж сануулсан байна. Харин Б.Нетаньяхуд “Израилийн ард түмний уй гашуу, уур хилэнг би гүнээ ойлгож байна. Гэсэн ч Женевийн конвенцийг дагаж мөрдөх үүрэгтэй” гэжээ.

Онцгой байдлын Засгийн газар одоо дайн асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна