Израилийн арми Газын зурваст цэрэг оруулахаа хойшлуулжээ

Х.Батсайхан
2023/10/16

Израилийн арми Газын зурваст явуулах хуурай замын цэргийн ажиллагаагаа цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж хэд хоногоор хойшлуулжээ. “Ажиллагаа энэ амралтын эдрүүдэд эхлэх байсан ч хуурай замын цэргийг агаараас дэмжих ёстой нисгэгчгүй аппарат болон нисэх хүчний ажиллагаанд тааламжгүй цаг агаарын нөхцөл байдал үүссэн тул түр хойшлуулсан” гэж БХЯ-ны албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Тус улсын эрх баригчид өмнө нь Газын зурвасын оршин суугчдад орон гэрээ орхиж, өмнө зүгийн илүү аюулгүй бүс рүү шилжихийг шаардан 24 цагийн хугацаа өгөөд байсан юм. Энэ хооронд Газын зурвасын оршин суугчдын 1/3 нь буюу 600 гаруй мянган хүн тус шаардлагыг нь биелүүлсэн гэж Израилийн Батлан хамгаалах яам мэдээлсэн. Харин НҮБ энэ тоог 423 мянга хэмээн зөрүүтэй мэдээлж байна. .   Газын зурвасын 360 км2 нутагт /40 км урт, 6-12 км өргөн/ 2.1 сая хүн амьдардаг бөгөөд төрөлтийн түвшин өндөр /жилд 2 хувиар өсдөг/ тул хүн амын дунд хүүхдийн эзлэх хувь өндөр байдаг онлогтой. Тодруулбал, хүн амын тал нь 19 хүртэлх насныхан бболохыг НҮБ-ын мэдээлэлд дурджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна