Израиль Палестины зөрчил хурцдаад буй энэ үед 71 настай хөгшин эр зургаан палестин хүүг эхийнх нь хамт олон удаа хутгалсан хэрэг АНУ-д гарчээ. Уг хэргийн улмаас хүү 26 удаагийн хутганы шарх авч, эмнэлэгт нас барсан бол 32 настай эмэгтэй биеийн байдал нь маш муу байна. Хэрэг Иллинойс мужийн Уилл тойрогт гарчээ.
Уилл тойрог нь мужин төв Чикаго хотоос баруун тийш 64 км-т байдаг. Гэмт этгээд 71 настай Жазеф Чубой гэгч бөгөөд эмэгтэй ухаан алдахаасаа өмнө 911-т залгаж энэ талаар мэдэгдсэн гэнэ. Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдэгдэлд гэмт этгээд болон хохирогчдын яс үндсийг зарлаагүй ч шалтгаан нь Израиль-Палестины зөрчилтэй холбоотой болохыг мэдэгдэлдээ оруулсан байсан гэнэ. Хүү палестин гаралтай байжээ.
Хэргийг харсан нэгэн гэрийн хэлснээр, хэрэгтэн нь хохирогчдын амьдарч байсан байрны эзэн бөгөөд хаалгыг нь чангаар нүдэж, онгойлгомогц эмэгтэйг барьж аван хоолойг нь боосон гэнэ. Энэ үедээ “Муу сайн лалын шашинтнууд та нар үхэх ёстой” гэж орилж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэргийн талаар мэдээлэл авсан бөгөөд “Үзэн ядалтын аймшигт жишээ боллоо” гэсэн байна.
ХАМАС бүлэглэл энэ сарын 7-ны өдөр Израилийн хот тосгод руу олон тооны пуужин /100 гаруйг харвасан гэж мэдээлэгдсэн/ харвасан бөгөөд Израиль хариу пуужин харвасны дараа Израилийн нутаг руу нэвтрэн орж, 1400 гаруй хүнийг, түүний дотор энгийн номхон иргэдийг буудах, толгойг нь таслах, амьдаар нь шатаах зэрэг онц хэрцгий аргаар хөнөөсөн юм.
Израиль улс одоо ХАМАС бүлэглэлд дайн зарлаад байгаа бөгөөд ойрын хэд хоногт Газын зурвас руу хуурай замын цэрэг оруулахаар төлөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.179
Dain duusahgui bol dajin duusahgui.
Хариулах