Казахстаны аялагч Сарсенбай Котырашов Казахстанаас Турк хүртэл гурван улсын нутаг дэвсгэрээр дамжих аяллаа үргэлжлүүлж байна. Адал явдалд дуртай, дэлхийн олон оронд аялж байсан Сарсенбай 2022 онд Казахстандаа 8000 км замыг 181 хоногт явганаар туулж нэрд гарсан бөгөөд алдар нэр нь хөрөөгүй байгаа дээр ийнхүү шинэ аялал эхлүүлэн, амжилттай үргэлжлүүлж буй аж.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Атыраугаас гарсан бөгөөд ОХУ, Гүржээр дамжин Турк очихоор төлөвлөжээ. 3000 км орчим уг аяллаа 100 хоногт дуусгана гэж тооцсон байна.
Турк дэхь Казахстаны Консулын газарт...
Сарсенбай хамгийн сүүлд инстаграм хуудастаа Гүржид авахуулсан дээрх зургийг оруулж, “Ард түмнүүдийн найрамдал салхинаас хүчтэй, нарнаас ч хурц” гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна