ОХУ-ын төрийн Думын дарга Вячеслав Володин телеграм хуудастаа "Эмээ нарын өдөр"-ийг тэмдэглэдэг болох шаардлага байгаа эсэх" асуудлаар санал асуулга явуулж эхэлжээ.
Түүний хэлснээр, ОХУ-д одоо “Ээжүүдийн өдөр”, “Аавуудын өдөр” гэж тэмдэглэдэг бөгөөд үүнээс гадна хүүхэд өсгөхөд чухал үүрэгтэй оролцдог “Эмээ нарын өдөр”-ийг тэмдэглэдэг болох зайлшгүй шаардлагатай гэнэ. “Би эмээгээ одоо ч халуун дотноор санадаг... Та манай улс Эмээгийн өдрийг тэмдэглэдэг болох шаардлагатай гэж үзэж байна уу” гэж В.Володин санал асуулгадаа бичжээ.
Санал асуулгад нь 95,000 хүн оролцож, 82 хувь нь зөвшөөрсөн санал өгсөн байна.
Вячеслав Володиныг монголчууд Монгол Улсад айлчлахдаа Чингисийн хөшөөнд мэхийж хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан улстөрч гэдгээр нь мэддэг болсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.179
Hugshirch bga. Volhoor arggu shu de. Amjilt and
Хариулах