Аль улс, юуны мах хамгийн их иддэг вэ

Х.Батсайхан
2023/10/17

“Беларусийн хөдөө аж ахуйн сэтгүүл” сүүлийн дугаартаа дэлхийн улс орнуудын махны хэрэглээний талаарх сонирхолтой статистикийг гаргажээ. Ингэхдээ ерөнхийлж биш, хамгийн түгээмэл хэрэглэгддэг гахай, үхэр, тахиа, хурга, загасны махыг жилд хамгийн их иддэг улс орнуудыг нэг хүнд ногдох хэрэглээнд нь үндэслэн тооцож гаргасан байна.

Гахайн мах: Хонг Конг

Гахайн махыг хамгийн их хэрэглэдэг улсаар хонконгчууд тодорчээ. Энд нэг хүн жилд дунджаар 55.2 кг гахайн мах иддэг байна.


Үхрийн мах: Аргентин

Аргентинчууд манайхаас ч их махсаг хүмүүс гэдгийг монголчууд одоо нэг үеэ бодвол мэддэг болсон байх. Үхрийн махаараа баяжиж, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болж байсан Аргентин улсын хувьд нэг хүнд ногдох үхрийн махны хэрэглээ 46,9 кг байгаа нь бусдаасаа хол тасархай үзүүлэлт юм байна.


Шувууны мах: Сент Винсент ба Гренадин

Жагсаалтын хамгийн гэнэтийн зочин нь Сент Винсент ба Гренадин улс болжээ. Энэхүү арал улсын тахианы махны хэрэглээ нэг хүнд жилд 74.4 кг ногддог гэж гарсан байна.


Хонь, ямааны мах: Монгол

Хонь, ямааны махны хэрэглээгээрээ Монгол Улс харин тэргүүлсэн байна. Манай улсын хонь, ямааны махны хэрэглээ нэг хүнд жилд дунджаар 66.3 кг ногдохуйц их ажээ.


Загас, далайн гаралтай хоол: Исланд

Викингүүдийн үр удам загас, далайн гаралтай хоолны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Исландчууд барьсан загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийхээ ихэнхийг экспортолж, багахан хэсгийг л хэрэглэдэг ч нэг хүнд ногдох жилийн хэрэглээ нь 90.6 кг хүрдэг байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна