Г.Сайханбаяр: Цэрэг гадны нөлөөтэй амиа алдсан бол би хариуцлага хүлээнэ

Х.Есү
2023/11/15

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан хүү амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа. 

Г.Сайханбаяр: "326-р ангид болсон үйл явдалтай холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Ер нь анхнаасаа бүх мэдээллүүдийг нээлттэй өгч байгаа. Анги дээр ямар нөхцөл байдал үүсэв гэдгийг эхнээс нь хэвлэл мэдээллийнхэнд болон нийгэмд нээлттэй байдлаар мэдээлж байгаа. 

Тус анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд үр хүүхдүүдээ явуулсан ээж аавуудын зүгээс санал хүсэлт ирсэн. 326-р ангийн хувьд цагдаа хууль хяналтын байгууллагууд хойшлуулшгүй арга хэмжээ авч, задлан шинжилгээ хийх, үндэслэл шалтгааныг тогтоох ажлуудыг хийж байна. 

Засгийн газар, батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабаас асуудлыг нуух, өөрчлөх асуудал байхгүй. Учир шалтгааныг хуулийн байгууллага тогтоох байх. 

Тухайн өдрийн өглөө Хан-Уул дүүрэг болон нийслэлээс дөрвөн шатны цагдаагийн байгууллага бүлгүүд ажлын хэсгүүд очсон. Камерын бичлэг бүгд байгаа. Цэрэг болгоны орны толгой дээр камер байна гэж байхгүй. Цэргийн байранд хэд хэдэн камер бий. 

Амиа алдсан цэргийн биеийн гадна талд ямарваа нэгэн өөрчлөлт, гаднын нөлөө байхгүй. Цэргийн албанд ирсэн цэргийн алба хаагч анги салбар дээр ямар шалтгаанаас болов гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна. Амь насаа алдсан нь туйлын харамсалтай зүйл. Бид гэр бүлээс нь уучлалт хүсэж байгаа, гүн эмгэнэл илэрхийлж байгаа. 

Амиа алдсан цэрэг гаднын нөлөөтэй бол би хариуцлага хүлээнэ. Хэрвээ манай цэргийн албанаас, анги байгууллагаас цэргийн алба хаагчтай харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай зүйл байх юм бол манай бүх шатны алба хаагчид мөн би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Цэргийн албанд дэглэлт, зодоон, яргалалт нэг ч байхгүй. Яргалалт гээд байгаа нь гүтгэлэг шүү" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.45
    2023/11/16

    ЗАЛУУЧУУД САЙН ХӨДӨЛЖ БАЙ НАСНЫ ТОО БОЛСОН БОЛ ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ

    Хариулах
  • 202.126.89.45
    2023/11/16

    Онцгүй л бна даа сайд гуай

    Хариулах
  • 202.9.40.83
    2023/11/15

    ажлаа өгсөн дээр биздээ.

    Хариулах
  • 202.9.46.14
    2023/11/15

    Харваас цэргүүд хувтас нэмгэн харагдсан гэрээс дотуур ноосон мак өмсөх хэрэгтэЙ хувьтасны төсөв үгүй бол анги яалтчгүй хатгаа олон хүн авсан байсан гэсэн

    Хариулах