Британийн Тэнгисийн цэргийн хүчний цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны гүн хэмжигч эвдэрсний улмаас Атлантын далайд живэх шахжээ. “The Sun” сонинд энэ талаар мэдээллээ.
Тухайн үед хөлгийн багийнхан гүн хэмжигч эвдэрснийг мэдээгүй тул эргүүл хийхэд тохиромжтой бүсэд байна гэж бодож байсан аж. Гэтэл бодит байдал дээр хөлөг аажмаар доошилж байсан бөгөөд азаар “аюултай бүс”-д орохоос өмнө мэдэж дээшилснээр аврагджээ. Хөлөг живж байгааг мэдсэн инженерийг “The Sun” сонин “Хатан хааны Тэнгисийн цэргийн флотыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том осолд орохоос аварсан” хэмээн өргөжиж бичсэн байна.
Хатан хааны Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч асан адмирал Алан Уэст “Daily Mail”-д өгсөн ярилцлагадаа “Британийн Тэнгисийн цэргийн хүчин "хөөрхийлөлтэй" байдалд байна” гэж байсныг хэвлэлүүд энэ мөчид эргэн санаж, “Элэгдэж хуучран эвдэрсэн гүн хэмжигчийн хэрэг энэ яриаг нотолж байна” гэж бичиж байна.
Алан Уэст ярилцлагадаа “Хатан хааны цэргийн флот нь Атлантын далайн ёроолоор тавигдсан кабель, дамжуулах хоолой, худалдааны замыг хамгаалах зэрэг олон ажлыг гүйцэтгэх ёстой ч санхүүжилт багассан тул бүрэн ажиллах боломжгүй байна” хэмээн ярьж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна